Монголын Үндэсний Олимпийн Хорооноос энэ сараас эхлэн тодруулж буй "Сарын шилдэг тамирчин"-ыг нийт иргэд болон спортын сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулсан. Энэ сарын шилдэг тамирчдаар Унгарын Будапешт хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-д түрүүлсэн МУГТ, Олимпийн наадмын мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа болон Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон нар санал асуулгын дүнгээр сарын шилдэг тамирчид болсон билээ.
Тэгвэл өнөөдөр тэднийг МҮОХ-ны байранд хүлээн авч уулзан шагнал гардууллаа. Энэ үеэр МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган сарын шилдгийг тодруулах тус шагналыг цаашид уламжлал болгон явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл (2)