Дэлхийн хүүхдийн загварын олимп болох “Top Teen Model of the Planet- 2017” тэмцээн Гүрж улсын нийслэл Батуми хотод энэ сарын 17-ноос 23-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг тэмцээний бүх насны ангиллын Гран при цомыг “Охидын мисс төв”-ийн “Шилдэг модель” Н.Эмүжин охин хүртжээ.
Энэ удаагийн тэмцээнд “Seoul LBMA STAR AGENCY TOP 7”-ийн С.Түмэнжаргал, “Бяцхан мисс-2016” Улсын уралдаант тэмцээний “Шилдэг оролцогч”, “Охидын мисс төв”-ийн “Шилдэг модель” А.Маралгуа, Дорноговь аймгийн “Оны шилдэг хүүхэд”, “Охидын мисс төв”-ийн “Шилдэг модель” Г.Уянгадарь, Эрдэнэт хотын “ТОП” загвар өмсөгч Э.Охиноо, “Охидын мисс төв”-ийн “Шилдэг модель” Н.Эмүжин зэрэг үзэсгэлэнт таван бяцхан охид оролцжээ.