МҮОНРТ үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн баяртай холбоотой “Миний дуран хоёр” номын үзэсгэлэн өнөөдөр буюу есдүгээр сарын 25-нд Театрын музейд нээлтээ хийлээ. “Миний дуран хоёр” үзэсгэлэнд МҮОНРТ-ийн өнгөрсөн 50 жилийн түүхийг өгүүлэх фото зургийн цомог багтсан байна. Нээлтийн үеэр МҮОНРТ-д ажиллаж байсан ахмад үеийнхэн оролцсон юм.
Уншигчиддаа сонирхуулахад “Миний дуран нэг” ном нь МҮОНРТ-ийн 40 жилийн ойг тохиолдуулан гарч байсан бол “Миний дуран хоёр” үзэсгэлэн 50 жилийнхээ ойд зориулан нээлтээ хийж буй гэнэ.
Номын зохиогч Ч.Баяраа нь МҮОНРТ-ийн анхны уран бүтээлчдийн нэг ажээ. Түүний номын нээлтийн үеэр Сүхбаатарын нэрэмжит одонг Ч.Баяраад олгох тухай мэдээллийг задалсан юм.