Тав дахь удаагийн Азийн танхимын наадам буюу “Ашхабад-2017” дөрөв дэх өдрөө уркменистан улсын нийслэлд үргэлжилж байна. Тус наадамд нийтдээ 62 орны 6000 гаруй тамирчид спортын 21 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна.
Тэгвэл 3х3 сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөж байгаа Монголын баг мөнгөн медалийн төлөөх тоглолтод Катарын багт 14-15 харьцаагаар хожигдож хүрэл медалийн төлөө Киргистаны багтай тоглохоор болжээ. Тус багийг хэсэгтээ хожиж байсан бөгөөд медалийн төлөөх тоглолтод 11-21 харьцаагаар хожиж хүрэл медаль хүртжээ.