Мэргэжлийн сүмо бөхийн 2017 оны есдүгээр сарын башёд 70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж түрүүллээ. Ийнхүү тэрбээр түрүүлсэнээр сүмо бөхийн дээд зиндаанд ес дэх түрүүгээ авч байгаа энэ аж. Башёгийн сүүлийн өдөр хүртэл барилдааныг хүртэл озэки Гоедо 11 даваа, гурван унаатайгаар башёг тэргүүлж байсан ч 10 даваа, 4 унаатайгаар араас нь нэхэж явсан Харумафүжи унаснаар даваа, унааны харьцаа тэнцсэн. Улмаар хоёр бөх нэмэлт барилдаан хийж, аварга Гоедог ялж, ес дэх удаагаа дээд зиндаанд түрүүллээ.