Түркменистан улсын нийслэлд болж байгаа тав дахь удаагийн Азийн танхимын наадам буюу “Ашхабад-2017” дөрөв дэх өдрөөрөө үргэлжилж байна. Нийт 62 орны 6000 гаруй тамирчид спортын 21 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байгаа билээ.
Тэгвэл 3х3 сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөж байгаа Монголын баг 1/8 шигшээд Индонезийн багийг хугацаанаас нь буулгаж авчээ. Тус тоглолт 22:10 харьцаатай монголын шигшээ хожиж хагас шигшээд шалгарч Катарын багтай тоглохоор болжээ.