2017 оны хоёрдугаар улиралд банк бус санхүүгийн салбарын нийт актив 855.8 тэрбум төгрөгт хүрлээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 26.5 хувиар буюу 179.3 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм.
Банк бус санхүүгийн байгууллагуудын өөрийн хөрөнгө 174.4 тэрбум төгрөгөөр буюу 34.4 хувиар, үүний дотор хувь нийлүүлсэн хөрөнгө 160.7 тэрбум төгрөгөөр буюу 41.3 хувиар өссөн нь нийт активын өсөлтөд голчлон нөлөөлсөн байна.
Салбарын нийт активын 95.8 хувийг эргэлтийн хөрөнгө, 4.2 хувийг эргэлтийн бус хөрөнгө бүрдүүлж буйн 64.8 хувийг нийт зээлийн өрийн үлдэгдэл, 27.2 хувийг мөнгөн хөрөнгө, 7.9 хувийг бусад хөрөнгө эзэлжээ гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.