Хээгүй яриа, өвөрмөц хоолойгоороо олонд танигдсан дуучин Т.Эгшиглэн буюу Т.Болортуяагийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Эцэг эхийнхээ хайрласан Т.Болортуяа нэрээ Эгшиглэн болгон рок поп урлагт хөл тавьсан, өвөрмөц хоолойтой залуу дуучин маань “В продакшин”-аас гаралтай амжилттай дуулж яваа дуучдын нэг юм.
2. Түүнийг анх төрөхөд гэрийнхэн нь Эгшиглэн гэдэг нэр өгсөн ч өвөө нь гэрчилгээг нь өгөхдөө мартаад Болортуяа гээд бичvvлчихсэн гэжээ.
3. Айлын ууган охин. Хоёр дүүтэй бөгөөд дүү нар нь түүнтэй хоёр насны зөрүүтэй ихэрүүд байдаг аж.
4. Тэрбээр 1989 оны нэгдүгээр сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн.
5. Багадаа нэлээн дуугvй мөртлөө сахилгагvй, жаахан хөдөлгөөнтэй зөрvvд хvvхэд байжээ.
6. Ерөнхий боловсролын сургуулиа 2006 онд “Эрдэм төгс” сургуулийг төгссөн.
7. 2010 онд аравдугаар анги төгсөж байхдаа “Шинэ давалгаа” гээд продюссер Ангирмаагийн зохиосон тэмцээнд оролцож байжээ. Тус тэмцээнд оролцсоны дараа түүнд шүүгч Б.Наранзун “В продакшин”-тай хамтрахыг санал болгожээ. Ингээд шалгуулж тэнцсэн түүхтэй.
8. 2007 онд “Глобаль удирдагч“ сургуулийн Санхүү менежментийн ангид суралцаж байсан.
9. Тэрээр чихэрлэг зүйл амттан идэх дургүй гэнэ.
10. Хобби: Найз нөхөдтэйгөө уулзах мөн хөгжим сонсох гэнэ.
11. Эгшиглэн 18 насандаа амьдралын амтыг мэдэрч байсан гэж үнэн үү ток шоу нэвтрүүлэгт оролцохдоо хэлж байжээ.
12. Тэрээр жирэмсэлтээс хамгаалахын тулд хуанли хөтлөх буюу хоногоо харах аргыг ашигладаг гэжээ.
13. Эгшиглэн найз залуутайгаа муудалцах тохиолдол мэдээж цөөнгүй гардаг тухайгаа ярьжээ. Гэхдээ тосоо гартал тэврэлдэж, цусаа гартал зодолдоно гэгчээр тэрээр гурван сард нэг удаа найз залуутайгаа зодолдохгүй зөвхөн ноцолддог гэнэ шүү.
14. Анх тэрээр “Найрах арга чинь буруудаад байна” гэдэг өвөрмөц дуугаараа олонд танигдсан билээ.
15. Дуучин бүсгүй маань “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин Заяатай үерхдэг байжээ. Харин ээлжит амрагаар нь “Н2” хамтлагийн дуучин Төөмөө сонгогдсон гэдэг.
16. Т.Эгшиглэн баяр наадмын өдрүүдээр хүлээн авалтанд дуулахдаа 2-3 дуугаа 500-700 мянган төгрөгийн хооронд үнэлдэг аж.
17. Тэрбээр шалчигнуур, тойруу занд дургүй бас шударга байдлыг эрхэмлэдэг. Харин өөрийнх нь хувьд байгаагаарай, энгийн чөлөөтэй аж.
18. Дуучин маань яст мэлхийг гэрийн тэжээмэл амьтнаараа сонгожээ. Гэхдээ тэрээр нохой, загаст ч бас тэжээх дуртай гэнэ.
19. Тэрээр хайрын тухай өгүүлэхдээ хоёр биендээ итгэх итгэлцэл дээр тогтдог гэжээ.
20. Эгшиглэн 2007 онд өгсөн нэгэн ярилцлагандаа, Баар цэнгээний газрыг л цөөхөн болгочихмоор байна. Ядаж шөнийн 12 цагтаа ч хаахгvй, хуулиа биелvvлэхгvй байна шvv дээ гэж байжээ. Гэтэл одоогоор өөрөө хамгийн их шоуддаг дуучдын нэгээр тодруулсан нь бий. Бас сайн бүжигчин гэдэг.
21. Тэрбээр өөрийгөө “Ер нь их vрэлгэн талдаа. Өөртөө хэрэгтэй зvйлдээ гар татдаггvй” гэж тодорхойлжээ.
22. Түүнийг уран бүтээлээсээ хөндийрээд байгааг нь хүмүүс удган болох гэж байгаатай нь холбож байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүнийг удган болох гэж байгаа талаа яриа гараад чамгүй хугацааг өнгөрсөн энэ яриаг тэрбээр батлаагүй бас няцаагаагүй юм.
23. Т.Эгшиглэн төрсөн өдрөө ойр дотны хүмүүстэйгээ тэмдэглэдэг. Гэрийнхэнтэйгээ, хамаатныхаа хүүхдүүд, найзуудаа дуудаад тортоо дундаа тавиад, шовгор малгай өмсөөд л тэмдэглэдэг гэнэ.
24. Хамгийн хүндэлж явдаг хүн нь дуучин Болд. “Болдоо ахын бодсон юмыг бид бодохоор тэр хvн биднээс 10 дахин давж сэтгээд байдаг. Тэр хvн шиг сэтгэдэг болтол нэлээд хугацаа хэрэгтэй байх аа. Мөн Болдоо ах маш зарчимч, бvх төлөвлөсөн зvйлээ яг л цагт нь хийдэг. Хоолоо идэхдээ хvртэл цагт нь гээд бод доо. Бас марзан, хөгжилтэй” гэжээ.

Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (12)