Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын тасгаас санаачлан тус аймаг дахь засаг захиргааны байгууллагуудтай хамтран "Ногоон бүс-Хяналт" сэдэвт нэгдсэн арга хэмжээг 14 хоногийн хугацаанд хэрэгжүүлж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар Хэрлэн гол түүний эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх бүх нийтийн цэвэрлэгээг 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр зохион байгууллаа.
Нэгдсэн арга хэмжээний хугацаанд тус сумын ЗДТГ, ЦГ-ын ЗЦТасаг, НХЖХТасаг, МХГ болон бусад байгууллагуудтай хамтарсан хяналт шалгалтуудыг зохион явуулж Хэрлэн гол буюу ногоон бүс орчимд Засаг даргын захирамжийг зөрчиж автомашинаар ногоон бүс рүү нэвтрэх, шинээр зам гаргах, байгаль орчныг бохирдуулах зэрэг зөрчлүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байна хэмээн Замын цагдаагийн албанаас мэдээллээ.