1634 онд, Монголын (Ар Юанын) сүүлчийн эзэн Лигдэн хутагт хаан нь шинэ залуу Зүрчид угсааны хойд Алтан улсын хун тайж буюу Абхайтай хэд хэд тулалдан дарагдаж, буруулан тэнэж яваад хижиг өвчин тусч, улмаар Ордосын Тольт хэмээх газарт таалал төгсчээ.
Түүний бяцхан хүү Ажээ хонгор гэгч нь эхийн хамт уг Тольт гэх газарт Манжийн Торгуунд баригдснаар Монгол хаангүй болсон байна.
Үүний дараа ӨвөрМонголын ноёд Долоон нуурт чуулж, Манжийн Абхайг хаан хэмээн зөвшөөрч, нэгэн улс болсноо зарлан цол хэргэм хүртэж, тогтмол цалин пүнлүү авдаг болсон байна. Ингэж Өвөр Монголчууд Манжид эзлэгдсэн аж.
Хожим нь 1644 онд Манжийн их жанжин бэйл Торгуун гэгч Манж, Монголын холимог цэргээр завшианыг далимдуулан цагаан хэрмийг давж, Бээжинг эзлэн авчээ. Ингээд Манж, өвөр Монголчууд Хятадын бусад хотуудыг хүч хавсран эзлэн авчээ.
Манжийн хаад цэргийн холбоогоо бэхжүүлэх үүднээс Хасарын удмын Хорчин аймгийн ноёдтой ураг барилдаж, хожмийн Эебээр засагч, Энх-амгалан, Тэнгэр тэтгэгч нар нь бүгд Монгол эхээс төрсөн гэдэг. Товчоор хэлбэл Манжийн 13 хааны 8 нь Хасарын зээнцрүүд байх аж.
Энэ үед ХАЛХ МОНГОЛЫН нутагт 3 Хант аймаг байв. Харин Ойрдууд Эрдэнэбаатар хунтайжийн захиргаанд нэгдмэл байжээ.
1640-онд Тарвагатайн нурууны “Улаан бураа” гэдэг газарт Халхын түшээт хан Гомбодорж, Сэцэн хан Шолой, Засагт хан Субадай нар Ойрдын Эрдэнэбаатар хунтайжтай хэлэлцэн нэгдсэн улс байгуулах гэсэн авч, хэнийг хаан болгох дээрээ торхирч чадсангүй. Уг чуулганд Халх ба Ойрдоос эрх мэдэлтэй 28 сурвалжит ноёд оролцсон байна.
Ингээд хаангүй ҮНДСЭН ХУУЛЬТ ХОЛБООНЫ маягийн улс байгуулжээ. Уг хуулийн нэрийг ХАЛХ ОЙРДЫН ИХ ЦААЗ гэдэг.
ХАЛХ ОЙРДЫН ИХ ЦААЗ нь одоогийн улсуудын үндсэн хуультай харьцуулахад эмх цэгц муутай болох нь харагддаг. Уг цаазад эрүүгийн хуулийн элемент ч орсон, Цэргийн эвслийн гэрээний заалтууд ч байх жишээтэй юм.
Гэвч тухайн цаг үедээ тохирч, асуудлыг зохицуулдаг байсан байна.
ХАЛХ ОЙРДЫН ИХ ЦААЗ-д гадны дайсан Халх ба Ойрдын нутагт халдвал нэгдсэн цэргийн хүчээр хил хязгаараа хамгаална гэх заалт байжээ.
Энэ заалтын ачаар Манж Чин улс болгоомжлон Халхын нутагт огт халдсангүй гэдэг.
Харин ОРОС ГҮРЭН зүүн тийш нутгаа тэлэн Түшээт ханы нутаг байсан БАЙГАЛ НУУРЫН сав газар, Шишгэд голын сав газарт, мөн Манж Чин гүрний нутаг Амар мөрний бүсрүү цэргийн хүчээр цөмөрч, гацаа суурин сүм дугана барьж суурьшихыг санаархаж байв.
ХАЛХ ОЙРДЫН ИХ ЦААЗ-д заасан ёсоор бол Ойрд Халх хоёр цэргийн хамтарсан хүч гарган тэмцэх ёстой билээ.
Ингээд 1686 онд ЗАГ БАЙДРАГИЙН ХҮРЭН БЭЛЧИРТ асуудлыг хэлэлцэхээр болж Зүүнгарын хаан Галданг урьжээ. Мөн уг чуулганд Манж Чин улс бүрэн эрхэт төлөөлөгч ирүүлж, Оросын эсрэг эвсэлд нэгдэхээ илэрхийлж байв.
Тэр цагт Ойрдууд Кыргыз,Казах зэргийг дарахдаа Оросоос буу зэвсэг худалдан авдаг бараг холбоотон гэхээр найрсаг харьцаатай байв.
Мөн Ойрдын нэг салаа болох Ижил мөрний Торгуудууд Татар, Башкир, Черкис зэргийг дарахдаа Оростой холбоотон болж байжээ. Товчоор хэлбэл: Ойрдууд Оростой дайтахыг хүссэнгүй.
1686 онд Хүрэн бэлчирт Зүүнгарын хаан Галдан ирсэнгүй. Түүний ирүүлсэн төлөөний хүмүүс нь Оросын эсрэг дайн үүсгэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ.
Тэр цагт Түшээт хан Чихундорж Галдангийн ирүүлсэн төлөөлөгчдийг буцаагаад Манжаас цэргийн зардал буу зэвсэгийн тусламж авч, Цэрэг үүсгэн зүүн Сибирьт цөмөрсөн Орос цэргийг бут цохиж, Омск, Томск зэрэг хотуудыг эвдэн шатааж, шинээр үүсгэсэн бүх тосгодыг нь үгүй болгон Оросод алдсан бүх нутгаа эргүүлэн авч амжилттай дайтан буцаж иржээ.
Харамсалтай нь Зүүнгарын хаан Галдан гэрээгээр хүлээсэн үүргээсээ татгалзсан тул Энэ ХҮРЭН БЭЛЧИРИЙН ЧУУЛГАНААР ХАЛХ ОЙРДЫН ИХ ЦААЗ хүчингүй болжээ.
Түшээт хан Чихундоржийг Зүүн ба Баруун Сибирьт дайтаж байгаад ирэхэд Галдан ч зүгээр суусангүй. Хөх нуурын Очирт сэцэн ханыг алж нутгийг нь эзлэн авсан байв. гэх мэт түүхэн үйл явдлууд өрнөдөг билээ.
Коммунизмын үед 1686 оны ХҮРЭН БЭЛЧИРИЙН ЧУУЛГАНд ямар асуудал хэлэлцсэн, Яагаад Халх Ойрдын их Цаазыг хүчингүй болгосон зэрэг асуудлыг маш бүрхэг тайлбарладаг байжээ.
Өнөөдрийн өндөрлөгөөс харахад ОРОСЫН эсрэг ХАЛХ ба ОЙРДУУД гэрээнд заасан ёсоороо нэгдэн дайтах ёстой байжээ. Гэвч Галдан Оростой харьцаагаа муутгахыг хүсээгүйгээс уг гэрээ хүчингүй болсон аж.
Тэр үед Манж Чин гүрний Амар мөрний сав газрыг Орос эзэлсэн байсан тул Манж Чихундоржийг дэмжин Оросыг хөөлгөжээ.
Эцэст нь хэлэхэд: Явж явж Галдан л холын бодлогоггүй жижиг гар байсан байна шүү.
Г.Баянаа
Сэтгэгдэл (20)