Залуучуудын нүдийг хужирлаж, хүүхнүүдийн атаархлыг төрүүлдэг дуучин
Анугийн амьдрал тун сонирхолтой. Түүний өмссөн хувцас, унасан машиныг
хүмүүс үргэлж сонжиж байдаг. МАН-ын гишүүн, Хятад судлаач болохоор зэхэж
байгаа дуучин Анугийн тухай сонирхолтой 24 баримтыг үзнэ үү.
Залуучуудын нүдийг хужирлаж, хүүхнүүдийн атаархлыг төрүүлдэг дуучин Анугийн амьдрал тун сонирхолтой. Түүний өмссөн хувцас, унасан машиныг хүмүүс үргэлж сонжиж байдаг. МАН-ын гишүүн, Хятад судлаач болохоор зэхэж байгаа дуучин Анугийн тухай сонирхолтой 24 баримтыг үзнэ үү.
1. Дуучин Анугийн жинхэнэ нэр Ч. Уранхолбоо юм. 23 настай.
2. Анх “Гала хамтлагийн дуучин гэх нэрээр олны танил болсон. Одоо бие даасан уран бүтээлч. Өдгөө зургаа дахь жилдээ уран бүтээлээ толилуулж байгаа. Сонирхуулахад, тус хамтлагийн анхны продюссер Мандахбаяр гэж залуу байжээ. Одоо бол тэрээр хувиараа Сингапурт шинэ продюссертэй хамтарч ажиллаж бэлтгэл сургуулилт хийдэг байна.
3. Аав, ээж нь жирийн л нэг сэхээтэн хүмүүс. Ээж нь мянгат малчны охин бөгөөд түүний төрсөн өдрөөр хуримтлуулж байсан 70 сая төгрөгөө бэлэглэж байжээ.
4. Дуучин Ану гурван ч дүүтэй, тэдэндээ зааж чиглүүлж явдаг сайн удирдагч гэнэ. Одоогоор дүү охинтойгоо хамт амьдардаг.
5. Тэрбээр нүүрэндээ 7500 доллараар алтан утас тавиулсан гэнэ. Энэ нь үрчлээнээс хамгаалж арьсны гүнд, булчингийн дор тавьдаг бөгөөд түүний нүүрийг 30 хувиар жижигсгэж харагдуулдаг аж. Мөн хүзүү, зүрхэндээ энэхүү эмчилгээг хийлгэжээ. Ингэснээр цусны эргэлтийг сайжруулж хөшиж өвдөхийг багасгадаг байна.
6. Цагдаагийн академийн эрх зүйн ангид гуравдугаар курс хүртлээ суралцжээ. Харин ирэх есдүгээр сараас Хятадад сурахаар болсон. Дуучин бүсгүй Хятадын төр засгийн бодлого, түүх соёлыг нь ч судлах юм байна. Мөн тэнд сурахын хажуугаар продакшнуудтай хамтран дуу хийж, уран бүтээлээсээ хөндийрөхгүй гэжээ.
7. “Монголын урлагийн залуучуудын холбоо”-г дуучин Ч.Анугийн санаачилан байгуулагджээ. Тус холбооны ТУЗ-ын даргаар хөгжмийн зохиолч, продюссер Б.Чинбат, дэд тэргүүнээр Ч.Ану нар ажиллаж байгаа аж. “Монголын урлагийн залуучуудын холбоо нь “Facebook page” хуудастай болж, “Twitter”-д нэгдэн, “Youtube.com”-д “Уранхолбоо” нэртэй сувагтай болсон. Түүний вэб хуудас www.urankholboo.mn нэртэй нээгдсэн билээ.
8. Одоогоор дуучин бүсгүй “ABC” цомгийн уран бүтээл дээрээ ажиллаж байна. Түүний цомог ирэх сараас худалдаанд гарна.
9. Гоо сайхан байхын тулд цагаан хоолтон болсон.
10. Анугийн хамгийн дуртай баяр нь Цагаан сар. Учир нь шинэ дээл хийж, гоёх боломж олддог гэжээ. Мөн тэрээр “Цагаан сараар л гэр хороололд очиж үздэг, их сонин мэдрэмж төрүүлдэг” хэмээн найзууддаа ярьжээ. Гэхдээ тэрбээр дуучин болохоосоо өмнө Шар хадны гэр хороололд амьдарч байсан.
11. Хүүхдийн “Хөөрхөн дэлхий” тоглоомын төвийг байгуулсан. Мөн “BNB” компанийн маркетингийн менежерээр давхар ажилладаг. Энэ компани нь түүнд сард 2 сая 800 мянган төгрөг төсөвлөдөг байна. Түүнчлэн, түүнтэй гэрээ байгуулсан олон байгууллага байдаг бөгөөд нэг нь л гэхэд 40 саяын гэрээтэй ажилладаг гэнэ. Бас болоогүй, гоо сайхны бүтээгдэхүүний худалдаа, салон, загварын чиглэлийн үйлчилгээ явуулдаг гэр бүлийн бизнес эрхэлдэг.
12. Дуучин бүсгүй маань 55-11 гэсэн дугаартай бенз жип машин хөлөглөн, хотын гудамжаар салхи татуулан явдаг. Тэрээр 2011 онд “Range rover” маркийн 190-иэд сая төгрөгний үнэтэй машин унадаг байснаа зээлээр авч байжээ. Энэ машинаас өмнө цагаан өнгийн спорт загварын машин унадаг байж. Тэр машиныг унаад бөөр нь өвдсөн тул сольжээ.
13. Түүний байр 250 сая төгрөгний үнэтэй бөгөөд зургаан сарын турш бүрэн засвар хийжээ. Барилгын материалуудаа Бээжин, Солонгос руу өөрөө явж авчирсан гэнэ.
14. Тэрбээр гурван жил үерхэсэн найз залуутайгаа туулай жил хуримаа хийнэ гэдгээ олонд зарласан билээ. Түүний найз залуу төрийн албан хаагч бөгөөд хосууд бал сарынхаа аялалын хөтөлбөрийг хүртэл гаргажээ. Тэд хуримаа хийснийхээ дараа Хандгайтын аманд худалдаж авсан таван га талбай газартаа мөрөөдлийн харшид амьдрах гэнэ.
15. Хуримдаа нэлээд ач холбогдол өгч байгаа бөгөөд Италийн загвар зохион бүтээгчээр цорын ганц бас тачаангуй байхаар хийлгэх гэнэ. Гэхдээ тэд мөрөөдлийн хуримаа хийхээ ямар нэг шалтгаанаас болж хошлуулсаар байна.
16. Ану хайрын тухай: “Нэг хайрласан хүндээ үнэнч, ирээдүйд учрах хайртай хүнээ заяаныхаа хань болох хүнээ байгаасай хэмээн хүсч байна” гэжээ.
17. МАН, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны гишүүн. Улс төр хөөхгүй ч гэсэн нийгэмд оролцоотой байя, холбоонд нэгдэе гэсэн үүднээс тэрээр МАН-д гишүүнээр элсчээ.
18. Тэрээр “Үдшийн шивнээ” сэтгүүлд нүцгэн зургаа нийтлүүлж байсан. “Би залуу байгаарай дээрээ л зоригтой алхам хийж зургаа авахуулчихад гэмгүй гэж бодсон. Аав маань энэ бүхэнд маш их дургүйцэж зэмлэж байсан” гэжээ.
19. Дараа дараагийнхаа залуучуудад боломж олгож хүүхдийн дуу дуулахаа больсноо албан ёсоор мэдэгджээ. Түүний талаар хүүхдэд нь зориулж дуулаад аав нарт зориулж хувцасладаг гэсэн хөгжилтэй ч гэмээр яриа гарч байв. Үүнд тэрээр маш их эмзэглэж, бас хүүхдийн өмнө нүцгэн шалдан гарч байсан удаа ганц ч байхгүй гэж няцаажээ.
20. Тэрээр хэн нэгэн уран бүтээлчийг дуурайдаггүй гэдэг ч Лади Гагагийн нэг бүтээлээс санаа авсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
21. Ану өглөө зургаан цагт босч иогоор хичээллэж цайгаа уугаад дараа нь сэтгэл санаагаа бэлдээд, 7:00 цагт өдрийн тэмдэглэл хөтөлдөг аж. Үүний дараа мэйлээ шалгаад 8:00 цагт ажилаа эхлүүлдэг зуршилтай гэж ярьжээ.
22. Мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн нийгэмлэгийн 2011 оны нүүр царай болсон. Энэ архи тамхины эсрэг суртачилгаа байсан бөгөөд дуучин Ану архи тамхины хэрэглээнээс холуур явахыг хичээдэг аж.
23. Тэрээр нэг тоглолтонд дуулахдаа нэг сая төгрөг авдаг гэнэ.
24. Сонирхуулахад өнгөрсөн зургаадугаар сард Азийн “Fashion Asia awards-2012”-т оролцож "Шилдэг загварлаг эмэгтэй дуучин" номинацид өрсөлдсөн гэнэ.
Д.Ундрах
Сэтгэгдэл (73)