1. Найдангийн Түвшинбаяр нь 1984 оны зургадугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд төрсөн.
2. Түүний аавыг Найдан гэдэг бөгөөд тэрээр ОУХМ юм.
3. Тэрээр эхээс долуулаа дээрээ дөрвөн ах, хоёр эгчтэй. Айлын отгон хүү бөгөөд ихэр эгч, ихэр ахтай аж.
4. Долоон настайгаасаа эхэлж хурдан морь унаж байсан.
5. Н.Түвшинбаяр нь "Аварга" биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн.
6. Тэрээр Жvдо бөхийн эрэгтэйчvvдийн -100 кг-ийн жинд барилддаг.
7. Н.Түвшинбаяр одоо “Женко” клуб харьяалагддаг.
8. Гэр бүл: Эхнэр, охины хамт амьдардаг.
9. Тэрээр 2008 онд олимпийн XXIX наадамд Монгол улсаа төлөөлөн барилдаж Олимпийн алтан медалийг эх орондоо анх удаагаа авч ирсэн.
10. Тэрээр олимпийн дараа өгсөн ярилцлагадаа “Нутаг ус аав, ээж нүдэнд харагдаад, хөдөө хээр төрсөндөө бахархан өөрийн эрхгүй ямар сайхан байнаа гээд л хашгирмаар байсан шүү. Миний Монгол орон, төрийн дуулал ямар сайхан юм бэ гэж бодсон. Мөн манай төрийн далбаа хамгийн өнгөлөг санагдсан даа” гэжээ .
11. Монголчууд тvvхэндээ 17 медаль олимпийн дэвжээнээс авч байсан. Тэгвэл энэ тvvхэнд аваргын алтан медалийг Н.Тvвшинбаяр анх удаагаа авсан байна.
12. Тэрээр хоёр юко, нэг базари vнэлгээгээр Казакстан улсын бөх А.Зиткийг ялж алтан медалийг авсан.
13. Жудо бөхийн спортоор 2002 оноос буюу 18 наснаасаа эхлэн хичээллэсэн.
14. Н.Тvвшинбаяр нь мөн үндэсний бөхийн аймгийн арслан цолтой аж.
15. Биеийн өндөр 178 см. Жин 100 кг.
16. Мөн сагсан бөмбөг тоглох дуртай.
17. Амжилтын товчхон: Бээжин-2008 Зуны олимпоос алт /-100 кг/ жинд , Зүүн Азийн АШТ: Улаанбаатар хотноо 2006 онд болсон тэмцээнд /+100 кг/-д амжилттай оролцсон.
18. Кувэйт улсад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, мөн Жежү хотноо болсон тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан.
19. Парисын дэлхийн цомын тэмцээний хүрэл медальтай юм.
20. Түүний гавъяа шагнал: 2008 оны 8-р сарын 14-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одон, Алтан гадас одон, Монгол Улсын гавъяат тамирчин цолоор шагнагдсан байна.
21. Н.Түвшинбаяр нь энэ жил чансаагаараа дэлхийд 12-т бичигдсэн.
22. Удахгүй болох “Лондон-2012” наадамд оролцохоор эхрхээ авсан.
23. Бага байхдаа: Гуравдугаар ангиасаа эхлээд дугуй их унасан. “Манай гэрээс сумын сургууль ортол 30 гаруй км зайтай байлаа. Тав дахь өдөр хичээлээ тараад л гэр рүүгээ давхина. Бүтэн сайнд буцаад л сургуульдаа явдаг” байлаа гэж дурсан ярьсан байна.
24. Олимпоос ирсний маргааш нь 120 сая төгрөгийн цагаан өнгийн "Ланд круйзер-200" маркийн машин авчээ.
Ц.Болор
Сэтгэгдэл (10)