ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд 2017 оны төсөвт тодотгол хийгдэж улмаар Төсвийн тодотголын хуулийг дагаж баталсан УИХ-ын тогтоол батлагдсан. Тэгвэл тус тогтоолд хөрөнгө оруулагчидтай холбоотой, хөрөнгө оруулагчдад халтай заалт орсон гэж ОУВС-нд зарим хөрөнгө оруулагчид гомдол гаргасан байна.
Учир нь Төсвийн тодотголыг дагалдуулж, “Оюутолгойн” шууд гадагшаа гарч байгаа мөнгийг Монголоор дамжуулдаг болох агуулгатай тогтоолын төслийг баталсан юм. Зарим хөрөнгө оруулагчдаас гомдол гаргасны дагуу ОУВС-ийн зүгээс Монгол Улсын Засгийн газарт Төсвийн тодотголыг эргэж харах, хөрөнгө оруулагчидтай холбоотой заалтыг нягтлах зөвлөмж өгсөн байна.
Сэтгэгдэл (13)