Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт оны эхний гурван сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх оныхоос 3.3 хувиар буурсныг Монгол банкнаас мэдээллээ.
Шинэ орон сууцны 1 м.кв-ын дундаж үнэ 2017 оны гурван сарын байдлаар 2,045,000 төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 0.2 хувиар өссөн байна. Шинэ орон сууцны тухайд Сүхбаатар дүүрэгт 2.7 сая төгрөг буюу хамгийн өндөр үнэтэй байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 1.5 сая төгрөг байна.
Харин хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ 72.9 сая төгрөг болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.6 хувиар огцом буурчээ. Сүхбаатар дүүрэгт хуучин орон сууцны дундаж үнэ 92.4 сая төгрөг байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт 53.7 сая төгрөг байгаа юм.