УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр 2017 оны төсвийн тодотголд ам.долларын ханшийг 2538 төгрөгтэй тэнцэж байхаар тооцсон тухай танилцуулав. Учир нь ОУВС-гаас ам долларын ханшыг тогтвортой байлгахын даалгалжээ.
Ажлын хэсгээс өгч буй мэдээллээр бүтэн жилээр нь судлан гаргаснаар дээрх ханшийг төсөвт тусгасан байна. Хуралдаан үргэлжилж хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй санал бүрээр санал хураалт явууллаа.
Тухайлбал, Сумын төвийн шинэчлэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Замын-Үүд суманд баригдах соёлын төвийн барилгын нэмэлт санхүүжилт болгох 756.6 сая төгрөгийг тус сумын 100 ортой эмнэлэг барих барилгад шилжүүлж, ашиглалтад оруулах санал гишүүдийн олонхийн дэмжлэг авлаа. Мөн Оюутолгой, Тамсагийн ордын үйл ажиллагааг дээшлүүлэх, орлогыг нь Монголбанкаар дамжуулдаг болгох санал ч олонхийн дэмжлэг хүлээсэн юм.