Монголбанк өнөөдрийн дуудлага худалдаагаар 48.8 сая ам.долларыг 2421.28 төгрөгийн хаалтын ханшаар худалдаж авлаа.
Банкууд 2410.00 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 2.0 сая ам.доллар худалдан авах, 2420.67 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 48.8 сая ам.доллар худалдах, 344.88 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 16.0 сая юань худалдан авах, 350.40 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 12.0 сая юань худалдах санал ирүүлжээ.
Харин банкуудын 1.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг Монголбанк биелүүлсэнгүй.