2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Засгийн газраас иргэдийн “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны 30 хувийг худалдан авсан билээ. Харин үлдсэн хувьцаагаа эргэлтэд оруулах талаар албаныхан ярьж эхэлсэн байна.
Энэ талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа “Өргөдөл, гомдол иргэдээс ирж байгаа. Цаашид энэ үйл ажиллагаа явах юм уу, үгүй юм уу гэж асууж байна. Ерөнхий сайд чиглэл болгосны дагуу Сангийн дэд сайд миний биеэр ахлуулсан 1072 хувьцааг эргэлтэд оруулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж эхэлсэн.
Ажлын хэсгийн зүгээс хувьцаа бүхий иргэд болон энэхүү хувьцааг худалдан авсан аж ахуйн нэгжүүдийг хохироохгүйгээр шийдэл гаргаж тавих ёстой” гэжээ.