“Эрдэнэс-Тавантолгой” компанийн зүүн Цанхийн уурхайн үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын нэгнээс бүрэн зогсож, олборлолт явуулж байсан компани ажилчдаа амраасан гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Тус компани “Chalco” компанид төлөх өр төлбөрийн асуудал дууссантай холбоотойгоор гэрээ шинэчлэх үүднээс олборлолтыг түр зогсооход хүрсэн гэх мэдээллийг өгч байна.
БНХАУ-ын “Chalco” компаниас зургаан жилийн өмнө авсан 350 сая ам.долларын зээлийн төлбөрийн үлдэгдлийг гуравдугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгосон талаар тус компани өнгөрсөн долоо хоногт мэдээлээд байна. Хэдий тийм боловч энэхүү гэрээний дагуу ирэх таван жилийн хугацаанд зүүн Цанхийн олборлолтын 80 хувийг “Chalco”-д нийлүүлэх үүрэг хүлээж байгаа юм.
Харин дотоодын олборлогч компаниуд үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа баруун Цанхийн уурхайн олборлолт хэвийн үргэлжилж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Уурхайн үйл ажиллагаа нэг хоног саатахад 2-3 сая ам.долларын алдагдал хүлээдэг аж.
Сэтгэгдэл (2)