Ам.долларын ханш суларсаар байна. Нэгжийн ханш 2441.55 төгрөг байгаа нь он гарснаас хойших хамгийн доод түвшинд тооцогдож байгаа юм. Тодруулбал, 2017 он гарснаас долларын ханш төгрөгийн эсрэг 1.9 хувиар буурчээ.
Арилжааны банкнууд мягмар гарагт 2434.25 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 2.2 сая ам.доллар худалдан авах, 2443.81 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 14.7 сая ам.доллар худалдах захиалга Монголбанканд хүргүүлсэн байна.
Харин Төв банк дуудлага худалдаагаар 12 сая ам.долларыг 2444 төгрөгийн хаалтын ханштайгаар банкнуудаас худалдан авчээ. Энэ нь банкнуудын нийт нийлүүлэлтийн 81.6 хувийг авсан гэсэн үг юм.
Сэтгэгдэл (13)