"Хас"-ын Ч.Ганхуяг, Хуульч Б.Баяр, Эдийн засагч Л.Наранбаатар нар өнөөдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргалаа. Тэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг шүүхэд өгөхөөр болжээ.
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг дөрөвдүгээр сарын 28-нд хийхээр товлосон. Гэтэл энэхүү хуралд 1072 ширхэг хувьцаа эзэмшигч иргэн болоод аж ахуй нэгжийг саналын эрхгүй оролцуулахаар болжээ. Иймд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Компанийн тухай хууль, Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж шүүхэд өгөхөөр болсон байна.
"Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн энгийн хувьцааны 85.19 хувийг иргэд эзэмшдэг бол нэрлэсэн үнээр авсан хувьцааг 533 аж ахуй нэгж эзэмшдэг аж.
Сэтгэгдэл (1)