2017 оны 3 дугаар сарын 31-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 18 хувьцаат компанийн 792,164 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 4 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Женко Тур Бюро" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 3.7%-иар өссөн бол "Хэрлэн хивс” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.32% хувиар уналаа.
Энэ өдөр ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 3,602 ширхэг үнэт цаас 344,918,480 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр "MSE ALL" индекс 820.49 нэгж болж 0.37%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,429,240,404,172 төгрөг боллоо.