Хөрөнгийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 23 компанийн 87 431 ширхэг хувьцаа арилжсанаас найман компанийн хувьцааны ханш өсчээ.
Ингэснээр 9 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байв. “Хай Би Ойл" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 6.06 хувиар өссөн бол "Их барилга” компанийн ханш хамгийн өндөр буюу 12.07 хувиар уналаа.
Мөн өдөр ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 50 ширхэг үнэт цаасыг 4 сая 253 мянган төгрөгөөр арилжсан байна. Ингэснээр "MSE ALL" индекс 817.44 нэгж болж 0.06 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 418 тэрбум 83 сая 230 894 төгрөг боллоо