Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд тус журмын дагуу Монголбанк орон сууцны ипотекийн санхүүжилтийг хэвийн олгож байна.
Энэ оны хоёрдугаар сард Монголбанкнаас “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 396 зээлдэгчдэд 24.1 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгосон бол энэ сарын эхний ээлжийн санхүүжилтээр нийт 259 зээлдэгчдэд 14.1 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олголоо.