Өнгөрсөн сарын эхээр шатахуун импортлогчид шатахууныхаа жижиглэнгийн үнийг 80-150 төгрөгөөр нэмсэн билээ. Үнэ нэмсэн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам “Үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс, нөхцөл байдлыг судалж, хяналт шалгалт хийн, дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсгийг АМГТГ, ШӨХТГ болон бусад газартай хамтран байгууллаа” хэмээн мэдээлсэн.
Учир нь шатахууны импортын үнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сартай харьцуулахад төрөл тус бүр дээр тонн тутамд 41-60 орчим ам.доллараар өссөн нь шатахууны жижиглэн борлуулалтын үнэд нөлөөлсөн. Тиймээс Засгийн газрын тогтоолоор авто бензин, дизелийн түлшний онцгой албан татварыг тодорхой хэмжээгээр бууруулан, дотоодод борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтийг тогтворжуулах, саармагжуулах арга хэмжээ авсан. Гэвч хоёрдугаар сарын шатахууны импортын үнэ нэгдүгээр сартай харьцуулахад төрөл тус бүр дээр дахин 22-26 орчим ам.доллараар өссөн юм.
Гэвч шатахууны үнийн бодитой нэмэгдсэн шалтгааныг Ашигт малтмалын газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан одоо болтол тогтоогоогүй. Энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тодруулахад шатахууны үнийг зохиомлоор нэмсэн эсэхийг тогтоосон дүгнэлт хараахан гараагүй байгаа ч удахгүй гарна гэлээ.
Сэтгэгдэл (2)