БХБЯ, МБҮА-ийн хамтарсан “Барилгын салбарын өнөөгийн байдал, барилгын материал үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр ипотекийн зээлийн санхүүжилтийн тодорхой хувийг гаднаас авах болсон талаар онцлон ярьжээ.
Тухайлбал, төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналд ипотекийн зээлд 111,0 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгажээ . Энэхүү санхүүжилт ирэх 4-р сараас эхэлж санхүүжүүлэхээр тооцож байгаа аж. Уг тооцоогоор 2017 онд жилд 111 тэрбум төгрөгөөр 1850 иргэн, сард 48 тэрбум төгрөгийг 800 иргэнд ипотекийн зээл олгохоор болжээ. БХБ-ын Сайд Г.Мөнхбаяр энэ талаар хэлэхдээ "Улаанбаатарт өнөөдрийн байдлаар 50 төслийн барилгын ажил бүрэн зогсонг байдалд орсон.
Үүний дийлэнх нь БЗД, ХУД-т төвлөрсөн байна. Одоогоор Ипотек эргэн төлөгдөх санхүүжилтээрээ хэвийн явагдаж байгаа. Энэ нь жилдээ ойролцоогоор 25-30 тэрбум төгрөг гэсэн үг юм. Цаашдаа сард 800 орчим өрх хамрагдах байдлаар тооцоолж байна. Харин хүүгийн хувьд бууруулах боломжгүй. Ипотекийн зээлд хамрагдах боломжгүй иргэдэд зориулж газраа барьцаанд тавьж, АОС-аа сайжруулах нөхцөлийг энэ төрлийн зээлд хамруулах болно" гэсэн байна.
Сэтгэгдэл (19)