Энэ сарын 14-нд буюу ирэх долоо хоногийн мягмар гарагт Монголын Хөрөнгийн бирж дээр Засгийн газрын хоёр ч бондын анхдагч зах зээлийн арилжаа болно.
Засгийн газраас 28 долоо хоног буюу 6 сарын хугацаатай, жилийн 17.275 хувийн хүүтэй богино хугацааны бондыг олон нийтэд санал болгож байгаа юм. Мөн 104 долоо хоног буюу 2 жилийн хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй урт хугацааны үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаан дээр иргэдийн захиалгыг авч байна.
Монголын хөрөнгийн бирж тус арилжааны саналыг мягмар гараг хүртэл авах бөгөөд мөн өдрийн 11 цагт арилжааг хаах юм.