“Оюутолгой” орд эзэмших хувиасаа худалдах төлөвлөгөөгүй байгаагаа Монгол Улс мэдэгдсэн байна. Энэ талаар Торонто хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэрэсэхийг Монголын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж мэдэгджээ.
Тэрбээр “Монголын хувьд сайнаар нөлөөлөх боломжит бүх хувилбарыг манай яам судлах болно. Одоохондоо бидэнд “Оюутолгой”-н хувьцаагаа худалдах бодол алга” гэсэн байна. “Rio Tinto” групп түүний энэ мэдэгдэлтэй холбоотойгоор ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. “Оюутолгой” ордын 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг бол 66 хувийг нь “Rio Tinto” группын охин компани болох “Turquoise Hill Resources” компани эзэмшдэг юм.
Геологичид болон уул уурхайн компаниудын удирдлагууд Монголыг “дэлхийн зэсийн салбарын хамгийн ирээдүйтэй газруудын нэг” гэж үзэж байгаа бөгөөд Монголоос дараачийн “Оюутолгой”-г илрүүлнэ гэж найдаж байгаа аж.
Сэтгэгдэл (8)