Гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк 31.5 сая ам.долларыг 2467.55 төгрөгийн хаалтын ханшаар худалдаж авлаа.
Арилжаанд банкууд 2461.91 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 0.5 сая ам.доллар худалдан авах, 2467.29 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 41.3 сая ам.доллар худалдах, 354.24 төгрөгийн ханшаар 13.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ.
Харин банкуудын 2.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн саналыг Төвбанк биелүүлсэнгүй.