Хөмсөгөө шивүүлснээр гоё сайхан, цэвэрхэн цэгцтэй харагдахаас илүү цаг хэмнэх сайн талтай. Тиймдээ ч сүүлийн үед бүсгүйчүүд хөмсөгөө өөрийн мэт харагдуулах шивээсийг сонирхох болсон. Гэхдээ мэдээж туршлагатай, үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хүлээсэн шивээсчнээр үйлчлүүлэх нь хамгийн чухал. “Hawaii beauty spa” салоны шивээсчин н.Батзаяа танд тараах зөвлөгөөг хүргэж байна.
Жирэмсэн эхчүүд анхаар
Хөмсөгний шивээсийг жирэмсэн эхчүүдэд хийх нь тийм ч тохиромжтой биш. Ялангуяа тонус өгч байгаа үед шивээс хийлгэвэл шивэлт хийх явцад цус гарч, будагны өнгө нь хувирах талтай.
Согтууруулах ундаанаас татгалз
Шивээс хийлгэхээс дор хаяж хоёр хоногийн өмнө согтууруулах төрлийн ундаа уухгүй байхыг зөвлөж байна. Учир нь согтууруулах төрлийн ундаа судас тэлдэг учраас сөргөөр нөлөөлдөг.
Вазелин тос заавал түрхэнэ
Хөмсөгөө шивүүлсний дараа 4 хоног ус, тос, крем хүргэхгүй, өдөрт 3-н удаа вазелин тос түрхээрэй. Ингэснээр таны хөмсөг эдгэхдээ ямар нэгэн тав үүсэхгүйгээ цэвэрхэн эдгэнэ. Энэ хугацаанд нүүрээ будах үедээ тойруулж будахад болно. Мөн хөмсөгөө шивүүлсний дараах 3-5 хоногийн хугацаанд үсэндээ хими болон будаг хэрэглэхгүй байвал сайн.
Гам сайн барь
Хөмсөгөө шивүүлснээс хойш 5 хоногийн дараагаар хөмсөгөндөө ус, тос хүргэж болох хэдий ч 2-3 хоногийн хугацаанд үрэлт өгч болохгүй гэдгийг анхаар. Тодруулбал маажих, хуулах, хатгах, малгай дарж өмсөх, доош харж унтахаас аль болох татгалзаарай. Шивэгдсэн хэсэг 7 хоног хөдөлгөөнгүй байх тусмаа илүү гоё жигд эдгэдэг.
Давтан хийлгэ
Эхний шивэлтийн дараа хэр сайн өнгө нь тогтсоноос хамаарч давтан шивэлт хийдэг. Энэ үед мөн л гамаа сайн барьвал “төгс” хөмсөгтэй болох боломжтой.
Хэрвээ та өөрийн мэт хөмсөгтэй болохыг хүсвэл энд дарж холбогдохоос гадна 96032603 дугаараас лавлаарай.
Сэтгэгдэл (2)