Засгийн газрын үнэт цаасны шинэ арилжаа өнөөдөр Хөрөнгийн биржид нээгдсэн байна. Тус үнэт цаас нь 39 долоо хоног буюу 9 сарын хугацаатай, жилийн 17.911 хувийн хүүтэй байх аж.
Мөн 156 долоо хоног буюу 3 жилийн хугацаатай, жилийн 18 хувийн үнэт цаасыг арилжих юм байна. Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны энэ оны нэгдүгээр улирлын арилжааны хуваарийн дагуу уг арилжаа энэ сарын 28-нд хийхээр товлосон байсан юм. Ээлжит арилжааг сар шинэ тохиож байгаатай холбогдуулан хугацааг урагшлуулан зохион байгуулж байгаа нь энэ аж.