Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу иргэдийн хадгаламжийн хүүд 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн татвар ногдуулахаар болоод байсан. Өөрөөр хэлбэл, одоогийн хуулиар нэг хүртэл жилийн хугацаатай эсвэл хугацаагүй 100 сая төгрөгөөс дээш хадгаламжинд татвар ногдуулдаг байсан юм. Тэгвэл Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах болсноор энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулахаар болоод байна. Татвар ногдуулахдаа хадгаламжийн хэмжээ, хугацаанаас үл хамаарч бүх хадгаламж эзэмшигчдээс татвар авах юм. Энэ талаар “Novel investment” компанийн захирал Д.Ангар өөрийн байр суурийг ийнхүү илэрхийлжээ.
Д.Ангар: Банкны хадгаламжийн хүүгийн татварыг 100% дэмжинэ шүү!!! . Өдөржин гадаа хүйтэнд цас мөс хог цэвэрлээд сард 500 мянган төгрөгийн цалин авч буй ТҮК-ийн ажилчид маань цалингаасаа 10% татварыг улсын төсөвт төлж ирсэн. Харин дансандаа 20 тэрбум төгрөгтэй цөөн хүмүүс сардаа л 500 сая төгрөгийн хүүгийн орлого авчихаад 1 ч төгрөгийн татвар төлдөггүй байсныг та мэдэх үү?
Монгол Улсын ТӨР дээрх татварыг авах гээд 26 жил хүчрээгүй юм. Учир нь банкны хадгаламжийн 95% нь нийт хүн амын маш цөөн хэсэгт, тэр дундаа төр засаг, улстөртэй холбоотой цөөн хүмүүст л байдаг юм. Тэд хүссэн хуулиа хүссэн цагтаа батлуулж ирсэн юм. Зөвхөн сүүлийн жишээ гэвэл 2015 оны 12 дугаар сард банкны хүүгээс татвар авахгүй байх хуулийг манай Засгийн газар нэгхэн өдөрт өргөн барьж, тэр төслийг нь УИХ нь ямар ч асуулт саналгүй шууд 1 өдөрт батлаж билээ. Энэ асуудлын олон хүн мэдээгүй байхаа, маш чимээгүй хийдэг юм! За тэр яахав, өнгөрсөн асуудал!!!
Харин энэ Засгийн Газар Монгол Улсын сүүлийн 26 жилийн түүхэнд анх удаа банкны хадгаламжийн хүүгээс татвар авах санаачлагыг өнгөрсөн онд гаргасан боловч нөгөө л бохир тоглолт хийдэг нөхдүүдийн турхиралтанд өртөөд амжилтгүй болсон. Дансандаа 20 тэрбумын хадгаламжтай хүн өдрийн хоолоо яаядаа гэж байгаа хүмүүсийг цөмөөрөө гарч жагсая, буудвал буудна биз гэж хий гэж өдөөн хатгаж, гэмгүй иргэдийн цөсийг хөөргөж байсныг бэлхнээ санаж байна. Үнэхээр бохир!!!
Хэдийгээр өмнөх санаачлага унасан ч ОУВСангийн хөтөлбөрийн шугамаар банкны хадгаламжийн хүүгээс татвар авах шаардлага дахин ороод ирлээ. Дэлхийн эдийн засгийн бодлого тодорхойлогчдоос энэхүү асуудлыг хойшлуулж болохгүй, тиймээс ердөө 1 сарын дараа буюу 2017-4-1-нээс авах нь зүйтэй гэдэг нөхцлийг тавьжээ. Түүнийг нь ч манай тал хүлээн авсан байна. Маш зөв зүйтэй үйлдэл!!!
"Төр оршихуй дор татвар буй" гэгчээр 2,999,000 иргэн нь татвар төлдөг, харин төр засагтай холбоотой 1,000-хан хүн нь өөртөө таарсан хууль батлуулаад татвараас чөлөөлөгддөг байж болохгүй. Тиймээс банкны хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авахыг 100% дэмжих нь зүйтэй!!! Энэ удаа бохир турхиралтад дахин өртөж болохгүй шүү!!!
Жич: Банк хадгаламжтай болчихсон юм чинь дэрэн доороо хадгалахаас, эсвэл офшоор луу зөөгөөд явахаас гэсэн зүйл ярьсан залуус мэр сэр харагдана лээ. 1рт, төгрөгийн хадгаламжтай банк Монголоос өөр газар байхгүй, төгрөг маань олон улсад чөлөөтэй хөрвөх валют хараахан болоогүй байна. 2рт, банкны 18%-ийн хадгаламжаас 1.8%-г авсан ч цаана нь 16.2% үлдэнэ. Тэгсэн ч энэ нь дэлхийд байхгүй өндөр өгөөж шүү!!!
Сэтгэгдэл (27)