Сангийн яамнаас өнөөдөр Олон улсын валютын сан/ОУВС/, Монгол банктай хамтарсан хэвлэлийн хурлыг зарласан. Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хийж буй хэлэлцээрийн дагуу Сангийн яамнаас мэдээлэл хийхээр болсон юм. Тэгвэл яг одоо Сангийн яамнаас мэдээлэл хийж байна. Өнгөрөгч пүрэв гаригт УИХ дахь МАН-ын бүлэг ОУВС-гийн асуудлаар ээлжит бусаар хуралдаж, Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн. Тэгвэл өнөөдөр уг асуудалтай Засгийн газрын гишүүд ээлжит бус хурал зарлаж танилцсан байна.