Монгол Улсад бий болоод байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулахад шаардлагатай болсон зээл тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлэх талаар Засгийн газар удаан хугацааны туршид Олон Улсын Валютын Сантай хэлэлцээ хийж байгаа билээ.
Тусламжийн хөтөлбөрт өнөө мөдгүй орно гэсэн мэдээлэл гарсаар лавтай хоёр сарыг үдээд байна.
Тэгвэл Сангийн Яам, ОУВС-тай хэлэлцээрээ хийгээд дуусчээ. Хэлэлцээрийн үр дүнгийн талаар өнөөдөр Сангийн яамнаас 11:00 цагт, ОУВС-гаас 13:00 цагт Хэвлэлийн бага хурал хийх юм байна.
Үр дүнг олон нийтэд мэдээлэхдээ ням гараг буюу амралтын өдрийг сонгосны учир нь Олон улсын зах зээл дээр савлагаа үүсэх магадлалтай байдаг хэмээн Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгч тайлбарлалаа.
Сэтгэгдэл (10)