Жагсагчаас гишүүн болсон гэгдэж байгаа МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар бол энэ УИХ-ын содон гишүүдийн нэг юм. Тэрбээр долоон их, дээд сургуульд сурсан, Монголд анх фенг шуйг дэлгэрүүлсэн, Н.Энхбаярын эдийн засгийн зөвлөх нь байсан бас л сонин намтартай хүн юм. Түүний тухай сонирхолтой 24 баримтыг энэ удаа онцлон хүргэж байна.
1. С.Ганбаатар Баянхонгор аймагт төрсөн ч Дархан хотод өссөн. Айлын ууган хүү.
2. Монголд хамгийн анх фенг шуйг дэлгэрүүлж, сүлжээ дэлгүүрээрээ багагүй ашиг олсон. С.Ганбаатарыг багш гэж дууддаг хүмүүсийн ихэнхи нь эмэгтэйчүүд байдаг.
3. Тэрбээр 2004-2005 оны үед О.Магнай, Ж.Батзандан нартай хамт эрх баригчдыг зад шүүмжлэн иргэний хөдөлгөөнийг манлайлж байсан жагсагчдын нэг.
4. 2008 оны сонгуулийн өмнө Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч болсон. Энэ жил дахин 2017 он хүртэл тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллахаар гэрээгээ сунгасан.
5. Үндэсний соёмбо хөдөлгөөний тэргүүн байсан. Харин түүний ажлыг уламжилж авсан Б.Лхагважав МАН-аас парламентын танхимд түүнтэй мөр зэрэгцэн суух болж байна.
6. Үндэсний хөдөлмөрийн Нам байгуулсан ч намын дүрэм нь хууль зөрчсөн гэж үзсэн тул Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Тэрбээр дахин нам байгуулах гэж оролдоогүй бөгөөд намчирхлаас хол байна гэдгээ дахин дахин хэлэх болсон билээ.
7. Эхнэр, гурван охины хамт амьдадаг. Түүний гэр бүлийн хүнийг Б.Тунгалаг гэдэг бөгөөд эдийн засагч мэргэжилтэй аж. С.Ганбаатар өмнө нь амьдрал зохиож байсан, нэг охинтой.
8. С.Ганбаатар долоон их, дээд сургуульд сурсан гэж ярьдаг бөгөөд анхных нь Германы инженерийн бэлтгэл анги аж. Үүнээс хойш олон сургууль дамжжээ. Оросын Новосибирскт геодезийн дээд, цахилгаан техник, уул уурхайн дээд сургуульд сурч байсан. Мөн эдийн засагчаар Лондонд хотод, Хаммерсон Твестона гэдэг сургуульд Сантехникийн инженер мэргэжлээр төгссөн байна.
9. Анх Хөрөнгийн биржийн мэргэжилтэн гэж хуурамч бичиг аваад хэлний курст суух гэж Англи руу явж байжээ. Очоод гудамжинд хог шүүрдэх, аяга угаах зэрэг янз бүрийн ажил хийж байв.
10. Тэрбээр багадаа дэлхийн сонгодог зохиолууд, И.Ганди, Ж.Неругийн номуудыг бүгдийг нь уншсан гэдэг. Найм, аравдугаар ангид үздэг түүхийн сурах бичгүүдийг дөрөвдүгээр ангидаа уншаад дуусгасан тухай дурсчээ. Мөн хөл бөмбөгөөр хичээллэдэг байв.
11. С.Ганбаатар хэвлэлд анх удаа ярилцлага өгөхдөө "Дэлхийд нэр алдраа цуурайтуулсан хүмүүсээс хэнийг шүтдэг вэ?" гэсэн асуултанд "А.Гитлер" хэмээн хариулж байсан гэдэг. А.Гитлер үйлдвэрчний эвлэлээс улс төрд орж байсан тул үүнтэй нь зарим хүн адилтган ярьдаг.
12. “Англи хэл сурах нь” гэх зэрэг хэд хэдэн ном бичсэн. Түүний унших дуртай ном нь Доналд Краусын “Удирдах арга” /1997/, Адам Смитийн “Үндэсний баялаг” /2010/ гэх мэт эдийн засаг, хүний хөгжлийн тухай англи хэлээр хэвлэгдсэн номууд байдаг. Тэрбээр англи, орос хэлтэй.
13. С.Ганбаатар одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын дарга байхад түүний эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байв. Улс төрчдийн талаар илэн далангүй үзэл бодлоо хэлдэг тэрбээр Н.Энхбаярыг авлигын хэрэгтэй холбогдсон талаар ам нээх дургүй байдаг.
14. Н.Энхбаярын зөвлөхөөр ажиллах болсон талаар нь асуухад “Гэнэтхэн эдийн засаг, нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллана уу гэсэн урилга аваад маш их баярласан. Би улстөрд ингэж орно гэж бодоо ч үгүй. Төрийн ордонд тийм гоё хивс, мебельтэй, 24 цагийн интернэттэй, нарийн бичгээрээ цай зөөлгөдөг ажлаа золиослоод гудамжинд гараад талбай дээр гэр бариад цагдаа нартай зодолдоод явна гэдэг хэцүү шүү дээ” гэж ярилцлага өгч байжээ.
15. 2010 онд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатарыг Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас шилдэг менежерээр тодруулжээ.
16. МАН-ын дэргэдэх НАМЗХ-ноос зохион байгуулдаг “Алтан сарнай” наадмын шилдгийн шилдэгээр энэ жил С.Ганбаатарыг тодруулсан. Энэ нь түүнийг МАН-д элсэх гэж байна гэх хардлагыг улам дэврээсэн юм.
17. 2012 оны сонгуулийн өмнө УИХ-д өрсөлдөхгүй гэж байсан ч тэрбээр гэнэт бие даан нэр дэвшихээр болсон юм. Түүнийг МАН-аас нэр дэвшинэ гэх яриа тарсан ч даруй эрс үгүйсгэсэн. Мөн ИЗНН-ын бага хуралд сууж харагдсан нь энэ намд орох гэж байна гэх хардлагыг төрүүлэв. С.Ганбаатар эхлээд Хан-Уул дүүргээс нэр дэвших байсан ч энэ тойргоос гарах магадлал муутай гэж үзсэн тул Дархан-Уул аймгаас нэр дэвшсэн.
18. “Сант Марал” төвийн 2012 оны сонгуулийн санал хураалтаас арав гаруй хоногийн өмнө гаргасан судалгаагаар тэрбээр Монголын топ улс төрчдийн гуравт жагссан.
19. С.Ганбаатар Дархан-Уул аймагт 53,79 хувийн санал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан.
20. Тэрбээр сонгуулийн сурталчилгааныхаа үеэр “Сайн хүү” гэдэг дууг шинэ хип хоп хамтлагаар дуулуулж, клипэнд нь тогложээ. Энэ дуу нь “Сайн хүүгийн сэтгэл ГАН төмөр мэт бат бэх, БААТАР мэт зоригтой байх болтугай” гэдэг үгтэй. Түүний аавыг Сайнхүү гэдэг бөгөөд өөрийнхөө нэрийг ч дуундаа оруулаад амжсан байна.
21. Тэрбээр шинэ УИХ-ын гишүүдийн тангараг өргөх ёслолын үеэр ганцаараа зангиагүй ирсэн байлаа. Түүнийг зангиагүй ирснийг харсан зарим хүн “Тангарга өргөх ёслол дээрээ зангиагүй ирлээ, танхай гишүүн болох нь дээ” гэж жиг жуг ярилцаж байв.
22. Фенг шүйгийн төвөө зараад гадаад хэлний хоёр төв, нэг бизнесийн компанитай үлдсэн. С.Ганбаатар “Хэрэв улстөрчид ажлаа аятайхан хийж байсан бол би Монголын №1 бизнесмэн байх байсан гэдэгт мөрийцсөн ч болно” гэж өөрийгөө тодорхойлжээ.
23. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүнийг шинэ Хөдөлмөрийн яамны сайд болох магадлалтай хүн гэж нэг хэсэг бичив. Харин тэрбээр “Надад сайдын ажил хэрэггүй. Бүр Ерөнхий сайдын суудал өгсөн ч би авахгүй. Би ард түмнийхээ төлөөлөл болж хараат бус байдлаар УИХ-д байгаа нам бүлэглэлүүдийг хянах л зорилготой” гэж хариулсан байдаг.
24. С.Ганбаатар МҮЭХ-ноос сард 600 мянган төгрөгийн цалин авдаг. Мөн номынхоо борлуулалтаас сард 500 мянга орчим төгрөг олдог. Одоо нэмж УИХ-ын гишүүний цалин авахаар болж байна. Харин лекц уншиж олсон орлогоо хандивт өгдөг гэжээ.

Т.Гэрэл
Сэтгэгдэл (44)