Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит бус хуралдаан Монголбанкны Захирлуудын зөвлөлийн хурлын танхимд 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
Активын удирдлагын компани байгуулах болон холбогдох хуулийн төслийн үзэл баримтлалын тухай;
“Монгол Улсын Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн концепц;
Валютын бирж байгуулах тухай.
Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу (i) Активын удирдлагын үр ашигтай тогтолцоог бий болгох, эрсдэлтэй активын зүй зохистой удирдлагыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, (ii) “Монгол Улсын Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төслийг боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг, болон (iii) Валютын арилжааны нэгдсэн платформ байгуулах нөхцөл шаардлага, техникийн шийдлийн асуудлыг судлан үзэж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад шаардлагатай албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтов.
Сэтгэгдэл (1)