БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайд Шин Хаймин Хятадын "Аж үйлдвэр, Худалдааны банк" (ICBC)-ны Олон улсын асуудал хариуцсан газрын дарга, Монгол дахь байгууллагын бэлтгэл ажил хариуцагч Ао Жуньчэнтэй уулзаж, Хятадын ICBC банк Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээх эрхтэй болсонд баяр хүргэсэн байна.
Монгол дахь байгууллагын бэлтгэл ажил хариуцагч Ао Жуньчэн "БНХАУ-ын ЭСЯ-ны дэмжлэг дор ICBC банк Монголын холбогдох байгууллагын зөвшөөрлөөр Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээх эрхтэй болсон. Миний бие өнөөдөр Монголын Төв банкнаас гэрчилгээгээ авсан, энэ завшааныг ашиглан ТУЗ-ын дарга И Хуймань болон ICBC банкны захирал Гу Шуг төлөөлөн Элчин сайд Шин Хайминд талархлаа илэрхийлж байна. Монгол Улс бол Хятад Улсын хөрш, “Нэг бүс нэг зам” санаачилга дахь хил дагуух улс бөгөөд хоёр улс хамтын ажиллагааны өргөн их нөөц бололцоотой юм гэв. Түүнчлэн тэрээр ICBC банк Монгол дахь төлөөлөгчийн газраа нээсний дараа Хятад Монголын холбогдох төсөл, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлж хоёр улсын харилцан ашигтай хамтдаа хожих хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах болно" гэжээ.
Элчин сайд Шин Хаймин банк санхүүгийн хамтын ажиллагаа бол Хятад Монголын “Эрдэс баялгийг нээн олборлох, дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүүгийн хамтын ажиллагааг уялдуулан цогц байдлаар хөгжүүлэх” эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны ерөнхий чиглэлийн чухал багана нь юм. Мөн тэрээр, ICBC банк Монголд төлөөлөгчийн газраа нээх энэхүү завшааныг ашиглан боломжоос атгаж, Монголд бүхий л ажлаа тогтвортой, бодитойгоор явуулна гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
Сэтгэгдэл (7)