Монголын хөрөнгийн биржийн 2017 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар "I", "II", "III" ангилалд бүртгэлтэй нийт 22 хувьцаат компанийн 15,506 ширхэг хувьцаа, ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай 60,000 ширхэг, 104 долоо хоногийн хугацаатай, 18.00%-ийн хүүтэй 10,200 ширхэг ЗГҮЦ арилжигдаж, нийт 6,528,962,458.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр MSE ALL индекс 844.37 нэгж болж 0.07%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,437,934,111,649.00 төгрөг боллоо.