2017 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 12 хувьцаат компанийн 31,736 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 55,964,620.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээс 3 хувьцаат компанийн хувьцаа өсч, 7 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа.
Үүнээс “Жуулчин дюти фрий” компани хамгийн өндөр буюу 13.60-иар өссөн бол “Атар өргөө” 4.84%, “Сүү” 0.03%-иар тус тус өслөө. Энэ өдөр "MSE ALL" индекс 846.36 нэгж болж 0.63%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,436,544,037,363.00 төгрөг боллоо.