Энэ жил УИХ, НИТХ-ын сонгууль зэрэг болж байгаа, санал тоолох машин ашиглаж байгаа гээд олон шинэ зүйлтэй сонгууль болж байна. Тиймээс 24tsag.mn маргааш болох сонгуульд хэрхэн саналаа өгөх тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Сонгуулийн санал хураалт 6-р сарын 28-ны 07 цагт эхэлнэ. Та өөрийн харьяалагддаг сонгуулийн хороонд очиж саналаа өгнө үү.
2. Маргааш бүх нийтээрээ амарна. УИХ-ын сонгуулийн өдөр бүх нийтээр амарна гэж Сонгуулийн тухай хуульд заасан байгаа. Тиймээс томоохон худалдааны төв болон захууд пүрэв гаригт буюу зургадугаар сарын 28-нд амрах юм байна
3. Сонгуулийн санал хураах өдөр архи, согтууруулах ундаа зарахыг хориглох юм.
4. СЕХ-ноос хэвлэл мэдээлэл болоод иргэдэд саналын хуудсыг хэрхэн бөглөх талаар сурталчилахад 600 гаруй сая төгрөг зарцуулж байна.
5. Санал авах байранд ирж чадахгүй өвчтэй, нийтийн дайчилгаанд явсан, захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан; баривчлагдсан, цагдан хоригдсон бол тодорхой бичиг баримт бүрдүүлсний дараа зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах өдрийн өмнөх өдөр авна. /Эмнэлгийн магадлагаа, холбогдох байгууллагуудын тодорхойлолтыг үндэслэнэ/.
6. Саналын хуудас нь тойрогт нэр дэвшигчдийн нэрийг бичсэн болон нам, эвслийн нэрийг бичсэн хоёр хэсэг бүхий хуудас байна.
7. Энэ жилээс сонгогчийн тусгай үнэмлэх хэрэглэхгүй болсон. Зөвхөн иргэний үнэмлэх байхад саналаа өгөх эрхтэй.
8. Хугацаа нь дууссан байсан ч та иргэний үнэмлэхээрээ санал өгөх боломжтой.
9. Сонгогчийн бүртгэлийн ажилтанд иргэний үнэмлэхээ өгч хурууны хээгээ төхөөрөмжинд шалгуулан бүртгэлийн хуудас авна.
10. Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглодог.
11. Та тухайн тойргийн мандатын тоогоор өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшичгийн өмнөх дугуйг дүүргэж будна.
12. Тойрог ногдсон мандатын тооноос илүү нэр дэвшигч, нам, эвслийн төлөө тэмдэглэгээ хийж, санал өгвөл таны санал хүчингүйд тооцогдоно.
13. Саналын хуудсаа алдаатай бөглөсөн гэж үзвэл тойргийн ажиглагчид шалгуулан машинд хийхээсээ өмнө дахин нэг удаа саналын хуудас шинээр авч болно.
14. Саналын хуудсан дахь тэмдэглэх заавар /сонгосон нэр дэвшигчийн өмнөх дугуйг будах/-аас өөр тэмдэглэлээ хийвэл саналын хуудас хүчингүй болно.
15. Саналын хуудсаа машинд хийхээсээ өмнө нугалах, гэмтээх эсвэл норгож болохгүй.
16. Хуудсыг санал тоолох төхөөрөмжинд хийхдээ аль ч талаар нь хийж болно.
17. Санал тоолох машины дэлгэцэнд “Саналын хуудас уншихад бэлэн” гэсэн мэдээлэл гарсны дараа саналын хуудсаа автоматаар татаж авдаг.
18. Тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй байж санал өгөх эсвэл хуурамч болон өөр хүний бичиг баримт ашиглан санал өгөхийг оролдохыг хориглоно.
19. Санал авах байранд гаднаас өөр саналын хуудас авч орж эсвэл авч гарч болохгүй.
20. Өөрийн тэмдэглэсэн саналаа баталгаажуулан зураг авах, дүрс бичлэг хийхийг мөн хориглоно.
21. Аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байх амлалт авах, мөнгө эд зүйл шаардан авах нь хууль бус үйлдэл тул хариуцлага хүлээнэ.
22. Дээрх хориглосон үйлдлүүдийг хийсэн иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 14 хоногийн хугацаагаар баривчилна.
23. 2012 оны УИХ болон НИТХ-ын санал авах хугацаа 6-р сарын 28-ны 20 цагт дуусгавар болох юм.
24. Таны өгөх санал ирэх дөрвөн жилд хэрхэн амьдрах вэ гэдгийг тань шийдэх тул маргааш заавал саналаа өгөхийг уриалж байна.

Б.Баяр