Онигор нүд, өвөрмөц хоолой, содон хувцаслалтаараа онцгойрч чаддаг альтернатив Отгоо буюу дуучин Х.Отгончимэгийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Жинхэнэ нэр нь Х.Отгончимэг. 27 настай. Жин 52 кг, өндөр 1.62 см.
2. Хүү, охин, нөхрийн хамт дөрвүүлээ амьдардаг.
3. Отгоо өөрийгөө “Цаанаасаа л нэг зожигдуу хүн. Дотны хэдэн найз нартайгаа илүү дотно байж чаддаг. Харин танихгүй хүнтэй бол тийм ч их ойр байж чаддаггүй” гэж тодорхойлжээ.
4. Олон охин хүүхэдтэй айлын нэг. Бага насаа Улаанбаатар хотын 40 мянгатад өнгөрөөсөн.
5. Отгоо 2-р ангид байхдаа анхын шүлгээ бичжээ. Дайны сэдэвтэй Оросын симфони сонсоод, түүндээ зориулан шүлэг бичиж ая оруулж үзэж байжээ. Харин дараа жил нь “Жимсний тухай дуу” зохиож урлагийн хүний “яс чанар” нь илэрч байжээ.
6. Дөрөвдүгээр ангид орсон жилээ сургуулийнхаа 50 жилийн ойн тоглолтод оролцож, “Сайхан хангайн буга” дууг Соёлын төв өргөөний тайзнаас дуулжээ. Энэ бол түүний хувьд анхны том тайз байв.
7. Тавдугаар ангид байхдаа “Ая зохиогч багачууд” тэмцээнд орж хүрэл медаль, үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн нь урлагийн тогооноос хоол олж идэх анхны шагнал нь байжээ.
8. Отгоо Нийслэлийн тавдугаар дунд сургуулийг төгссөн.
9. СУИС-ийн дуулаачийн ангийг онц дүнтэй төгссөн.
10. Үсээ сул тавиад, жинсэн өмд, футболкотой гарч ирээд дуулж байгаа Sheryl Crow-ийг хараад “яагаад би ийм хүн болж болохгүй гэж” гэсэн бодол төрснөөс одоогийн имижээ бүрдүүлсэн гэдэг.
11. Хамгийн анх “Нисванис” хамтлагийн тоглолт, “Playtime” наадмуудад оролцож байжээ.
12. 1997 онд "Гитарын дуу", "Битvv орчлон намайг нээ", "Би ч үгүй" зэрэг нь түүний анхны уран бүтээлүүд юм. Арав гаруй жилийн өмнө зохиогдсон ч одоо хүртэл залуучуудын амандаа аяладаг дуу хэвээр.
13. 2003 оны “Пентатоник” наадмын шилдэг дебют дуучин болж байв.
14. Анх 2004 онд цомог гаргаж амжаагvй байхдаа тоглолт хийж байжээ. Дараа нь цомгийн баяраа фэнvvдтэйгээ тэмдэглэжээ .
15. Отгоо заримдаа ганцаараа байх дуртай. Ганцаараа байх үедээ өөрийнхөө хүсч байгаа зүйлээ өөртөө зориулж хийж чаддаг аж.
16. Түүний хамгийн их үзэн яддаг зүйл: Худалч хүн.
17. Дуучин Отгоогийн эр хүний талаарх бодлыг сонжвол: “Сэтгэл, хүн чанар. Эмэгтэй хүнийг хайрладаг, түүнийгээ илэрхийлж чаддаг байх хэрэгтэй. Мөн өөрийн гэсэн бодолтой, өөрийн гэсэн vзэл бодолдоо хvрэхийг эрмэлздэг, vнэнч шударга, ухаантай эрчvvдийг хvндэлдэг” гэжээ.
18. Сонсох дуртай дуу нь Sarah Mclachlan-ий “Angel” .
19. Отгоог зарим хүн хүүхэд шиг гэх нь бий. Тэрбэрэ “Guns’n Rose’s” хамтлагийн “November rain” дууны клипэн дээр гардаг шиг урдуураа богино, хойгуураа урт хуримын даашинз өмсөхийг хүсдэг мөрөөдлөө одоо орхиогүй.
20. Тэрбээр нэгэн өвөрмөц хоббитой. Хувцасны шошго цуглуулах дуртай, авсан хувцаснуудынхаа шошгыг хаяхгvй хадгалдаг аж. Түүнийг янз бүрийн шилээр гангарах дуртайг папарациудын дуранд өртсөн зургуудаас нь харж болно.
21. Хиллари Клинтоны “Миний амьдралын түүх” номыг унших дуртай.
22. Түүний гитар баяр, гунигийг нь хуваалцдаг сайн найз нь юм.
23. Отгоо хоёр киноны дуу дуулсан. “Нэгэн нарны дор” телевизийн олон ангит киноны “Хэрвээ”, “Дурласны маргааш” киноны дуу юм.
24. Дуучин Отгоог Альтернатив рок, поп урсгалыг Монголд оруулж ирсэн хамгийн анхны эмэгтэй дуучин гэж үнэлдэг юм.

Д.Ундрах