Бидний дунд “Арзгар” Амбий гэдэг хочоороо танил болсон жүжигчин Ц.Батхуягын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Амбий буюу жүжигчин Ц.Батхуяг Дорнод аймагт төрсөн. Одоо 40 настай. Ижий нь ч өдгөө нутагтаа бий.
2. Аав нь насаараа Дорнод аймгийн театрын тайз чимэглэлийн эрхлэгч хийжээ.
3. Түүнд хүмүүсийн өхөөрдөж өгсөн багын хоч нэр нь Памбий. Энэ нь явсаар Амбий гэдэг нэр болжээ. Түүний 3 ахыг нь Болоо, Гүнзээ, Ангай гэсэн өвөрмөц хочтой аж.
4. Цэрэгт байхдаа шилжилтийн насныханд гардаг батгашилт явагдаж байгааг мэдэлгүй эмчлүүлснээс болж Амбий арзгар болсон. Одоогоор эмчилгээ хийлгэдэг ч хөдөө орон нутагт ажиллах нь их учир үр нөлөөгөө өгч чаддагүй.
5. 1997 Амбий Германд машины бизнес эрхэлж жил гаруй амьдарсан. Тэр үед хамгийн түрүүнд мөнгөтэй болвол байр л авах юм сан гэж мөрөөдөж байсан тухайгаа ярьсан байдаг.
6. Тэрээр мөрөөдөлдөө хүрсэн бөгөөд одоо “Баян Монгол” хороололд амьдарч байгаа.
7. “Шинэ үе” продакшнийг жүжигчин Б.Ариунболд, Хүрэлхүү болон “Элгэн нутаг” FM-н захирал байсан Батбаяртай хамтарч байгуулжээ. Анхны хурлаараа Б.Ариунболдыг томилж байжээ.
8. Амбийгийн онигоо: Нэг удаа Амбий Солонгос улсад очжээ. Тэрээр байртайгаа ойрxон дэлгүүрт тамxи аваxаар орж. Ирэхээсээ өмнө xэнээс ч юм тамxийг Солонгосоор “памбэй” /уг нь тамбэй гэдэг/ гэж сонсож л дээ. Тэгээд xудалдагчид xандаж “Тамбэй ёбусэйюү” гэсэн гэдэг.
9. Түүнийг харамч гэж зарим хүмүүс ярьдаг. Тэр тоглолтын илүү урилга өөрт байсаар байхад байнга гуйдаг хүнд өгдөггүй гэнэ. Учир нь холбоогүй байснаа тоглолт нь болохоор гэнэт гараад ирдэгт нь дургүй нь хүрдэг гэнэ.
10. Германд танилцсан найзтайгаа хамтарч 500 сая төгрөгний өртгөөр хальсны кино бүтээжээ. Тус киногоо Хятад хэл дээр хөрвүүлж Хятадруу гаргаж байв.
11. Тэрбээр ходоодны хорт хавдартай гэсэн оноштойгоор Тайвань улсад хорт хавдрын хагалгаанд ороод ирсэн. Түүний бие сайжрахгүй байсаар бүтэн нэг жил уран бүтээлээсээ холдсон юм.
12. Амбий өвчтэй хэвтэж байхдаа ном их уншиж олон зүйлийг үзэж, өнгөрсөн бүхэнд дүгнэлт хийж, эргэцүүлж, тойруулж бодсон гэдэг.
13. Тэрбээр эрэгтэй хүний талаар ийн хэлжээ. “Эрчүүд эмэгтэй хүн шиг ааш авир гаргадаг болчихжээ. Тулга тойрсон хэрүүл хийгээд байдаг болж. Зарим эрчүүд эхнэрээсээ илүү хэрүүлч болсон байна. Уг нь ямар ч зүйл болсон эрчүүд буурь суурьтай сууж байдаг биз дээ. Биднийг бага байхад, ээж нар л үглэдэг байсан.Гэтэл өнөөдөр ээжүүдээс илүүтэй аав нар үглээд давхиад байхаар тэр хүнээс хүүхэд нь ямар хүмүүжил олж авах вэ. Би энэ бүгдийг хараад бухимддаг” гэжээ.
14. Нэг удаа халамцуухан явахдаа “Амбий байхгүй бол хошин урлаг ямбийрна шүү дээ” гэж хэлж байжээ. Үүнээс дахин шинэ хочтой болсон. Памбий-Амбий-Ямбий болов.
15. Тэрбээр Зуун айлд супермаркет, баар, зочид буудалтай том барилга бариулан бизнес хийх болсон. Одоо бизнесийн ажлыг нь эхнэр нь үргэлжлүүлж байгаа.
16. Тэрэлжид болох нэгэн үйл ажиллагаанд оролцох ёстой мань эр Налайхын цаана нэлээн хурдтай явж байж. Хэдий хашир жолооч гэсэн ч замын эргэлтэнд жолоо алдан, машинтайгаа унаж бүр дөрвөн ч удаа өнхрөөд тогтжээ. Азаар машинд явсан хүмүүс бүгд гайгүй өнгөрсөн юм. Харин 50. 000 ам.доллараар авсан 88-85 дугаарын мөнгөлөг өнгийн Lexus машин нь эвдэрч сүйтсэн байна.
17. Жүжигчин Амбий "Шинэ үе" хошин шогийн продакшнаас өрх тусгаарлаж, дэлгэцийн бүтээлд хүч сорих болсон.
18. “Помагите нам -1” /кинонд ганзгын наймаачин дүрд/ , “Помагите нам-2” буюу хувиаргүй нислэг зэрэг инээдмийн кинонд тоглосон.
19. “Амбий Холливудын од Жонни Депптэй хамтран кинонд тоглохоор боллоо” гэсэн цуурхал хэвлэл мэдээллээр тархсан. Тун удалгүй Амбий ч “Киноны зураг авалт Монголд хийгдэнэ. Би эсрэг дүрийн зайранд тоглоно” хэмээн үс, сахлаа ургуулж, ярилцлага хүртэл өгч амжсан. Гэсэн ч Чингис хааны тухай хийх уг киноны зохиолч, найруулагч Жонн Милнус кинондоо Жонни Депп-ийг тоглуулах санал тавьсан нь ч Жонни Депп “надад ийм том санал тавьж байгаад баярлалаа” гэснээс биш зөвшөөрсөн нэг ч хариу хэлээгүй ажээ. Иймд Депптэй хамтарч тоглох Амбийгийн мөрөөдөл талаар болжээ.
20. "Дорнод нутаг" клубын санаачилгаар Монгол Улсын Төрийн шагналт зохиолч Д.Мягмарын “Найрын ширээний ууц” жүжгийг мюзикл хэлбэрээр тайзнаа толилуулахаар ерөнхий продюссороор нь ажилласан.
21. Тайланд улсад мэс засал хийлгэхэд Амбийгийн авьяас билгийг үнэлдэг “Брой Хаус”-ын эзэн, С.Отгонбаатар зэрэг нутгийн бизнесмэнүүд тусалжээ.
22. Тэрбээр ажлаасаа илүү найруулагчийн ажилд сүүлийн үед ороод байгаа.
23. Жүжигчин Амбийг дөрөв дүгээр сарын 29-ний шөнө өвчний улмаас нас барсан тухай мэдээлэл сайтуудаар тарав. Энэ харамсалтай мэдээг сонссон найзууд, танилууд нь өдөржин, шөнөжин Амбийгийн гэрийнхэн рүү залгажээ.
24. Харин Амбий “Найрын ширээний ууц” мюзиклд бэлтгэх зуураа “Юун үхэх? Үхэх ч завгүй ажилтай явна!” гэсэн юм. Ингэж Амбий мөнхрөв.

Д.Ундрах
Сэтгэгдэл (7)