Шинэ төрлийн коронавирусын халдварын улмаас хөл хорио тогтоож, гэр гэртээ шинэлэх шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасан билээ. Хэдий гэр гэртээ шинэлэх хэдий ч "Цаг цагаар нэг цадна, цагаан сараар нэг цадна" гэдэг үгийн хэргийг амралтын энэ өдрүүдэд гаргах нь лавтай. Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс сар шинийн дараа хэрхэн таргалахгүй байх вэ гэсэн зөвлөгөөг хүргэж байна.
Харин эрүүл хоололтын зөвлөгч нар баярын ширээн дээр тань лууван, байцааны салат заавал байх ёстой. Салат нь буузны шингэцийг түргэсгэж, биеэс саадгүйгээр түргэн гадагшлуулах нөлөө үзүүлдэг. Нийслэл салат, хиам нь шингэцийг улам удаашруулдаг тул аль болох идэхээс зайлсхийгээрэй.
Хамгийн гол мөрдөх ёстой зарчим нь та эдгээр баярын өдрүүдэд сахар+хоол гэсэн холимогийг нэг дор идэж болохгүй. Өөрөөр хэлбэл, бууз+ундаа, салат+чихэр гэх мэт.
Энэ нь целлюлит үүсгэдэг хамгийн гол холимог учраас чихэрлэг зүйлийг идмээр бол хоолноос 2 цагийн зайтай идээрэй. Хамт л идэх юм бол таргална гэдгийг анхаараарай. Орой гэртээ ирээд үргэлжлүүлж идэж болохгүй.
Харин 1 нимбэгний шүүсийг шахаад 1 аяга бүлээн халуун усанд хийгээд уух хэрэгтэй. Ингэснээр өдрийн турш идсэн хоолны холестрин судасны хананаас хөөгдөн гадагшилна. Үүнээс 30 минутын дараа 1-2 аяга өтгөн ногоон цай ууснаар та гэдсээ цэвэрлэх нөхцлийг бүрдүүлдэг. Үүнээс 1 цагийн дараа бифидо тараг уугаарай.
Мөн хоол боловсролтыг түргэсгэнэ. Хэвийн боов яагаад их таргалуулдаг вэ гэхээр маш их хэмжээний сахар+тос+гурил гэсэн холимог байдаг. Нэг ширхэгийг идэхэд хоёр өдрийнхөө 2000 ккалыг нэг дор авна. Энэ өдрүүдэд таргалмааргүй байгаа бол хэвийн боовыг хар талх, хөх тарианы боовоор солих хэрэгтэй.
Хүүхдүүд л идсэн нь дээр. Учир нь тэдний хоол боловсруулах процесс бид нарынхаас хамаагүй илүү байгаа тул дор нь шингээчихнэ. Цагаан сар дууссаны дараа шинийн 4-5-наас ногоотой шөл таны хамгийн сайн найз болно. Дор хаяж долоо хоног ногоотой шөлөөр хооллосноор бууз идэж таргалах байсан аюулаас аврагдана гэсэн үг юм.
Сэтгэгдэл (1)