УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байгаа Сангийн дэд сайд
Ч.Ганхуяг сүүлийн хэдэн сар зурагтын дэлгэц, сонины хуудсанд олно
харагдах болсон. Түүний тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байгаа Сангийн дэд сайд Ч.Ганхуяг сүүлийн хэдэн сар зурагтын дэлгэц, сонины хуудсанд олон харагдах болсон. Түүний тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
1.Гучин есөн настай. 1973 онд Улаанбаатар хотод Чулуун, Догмид нарын ууган хүү болж мэндэлсэн.
2. 1981 онд нийслэлийн 23-р дунд сургуулийг төгсөөд Унгарын Будапешт хот дахь элчин сайдын орос сургуульд суралцаж байв. Ажлын гараагаа Монгол Банкинд хянан шалгагчаас эхэлж 1998 онд НҮБ-ын "Микро Старт" жижиг зээлийн төслийн удирдагчаар ажиллахаар болсон байна.
3. “Хас” банкыг 1999 онд байгуулсан, одоо таван хувийг нь эзэмшдэг. “Хас” банкны захирлаар 2009 он хүртэл ажиллаж байгаад Тэнгэр санхүүгийн группыг удирдах болжээ.
4. Ч.Ганхуяг 2006 оноос Унгар улсын өргөмжит консулаар ажиллаж байсан.
5. Монголын хамгийн идэвхитэй “жиргээчид”-ийн нэг. Тэрбээр өөрийгөө “Монголдоо айргийн тавд багтдаг” гэж тодорхойлжээ.
6. Тэрбээр “Оюутан байхдаа долоо хоногийн гурван өдөр дискоддог байлаа. Дараа нь хоёр болж цөөрөөд одоо бол сардаа хоёр удаа болчихоод байгаа” гэж оюутан ахуй цагаа дурсжээ.
7. 2004 оны зургаадугаар сарын нэгэнд Г.Уянгатай гэрлэсэн. Дөрвөн хүүгийн хамт амьдардаг. Гэргийн уянга нь үнэтэй хувцас, дүр төрхөөрөө байнга олны анхаарлыг татаж байдаг юм.
8. Их сургуулийн төгсөх курсд байхдаа өмнө нь УИХ-ын гишүүн асан Л.Одончимэдийн охин О.Одгэрэлтэй гэрлэж байсан. Тэд бас нэг хүүтэй.
9. Хоёр машин, лизенгээр авсан нэг мотоциклтой, эхнэр нь нэг машинтай. Нийтдээ дөрвөн унаа хөлөглөдөг байна.
10. 2009 онд ерөнхий сайд С.Батболдын эдийн засаг хөгжлийн асуудлын зөвлөхөөр томилогдсон. Тэрбээр “ерөнхий сайд С.Батболд, миний хүндэлж явдаг ах” гэж ярих дуртай. “Намайг одоогийн ерөнхий сайд С.Батболдын хүн л гэж овоглох байх. Тэгж хэлж болно” гэж ярилцлага өгч байжээ.
11. МАХН-ын дарга, ерөнхийлөгч асан Н.Энхбаярын бизнесийн зөвлөл болох 50-60 хүнтэй ажлын хэсэгт багтдаг байсан.
12. Мөн тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч байсан Билл Клинтоныг хүндэлдэг.
13. Аялах дуртай ч энэ жилээс гольфийн хорхойтон болсон. “MCS”-ийн Д.Оджаргал, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар шиг гольф тоглодог болохыг хүсдэг.
14. Ч.Ганхуяг: “Үнэгүй юм гэж энэ хорвоод байхгүй гэдэгт би итгэдэг”.
15. 2010 онд МОХ-ны ерөнхийлөгчөөр томилогдож, Сангийн дэд сайдаар ажиллах болсон юм.
16. “Шууд” телевизийн “Ганбир” ток шоунд оролцох үедээ сэтгүүлчийн “Талхны үнэ хэд байгаа вэ?” гэсэн асуултанд хариулж чадаагүйг нь олон хүн шүүмжилсэн. Сангийн дэд сайд байж иргэдийнхээ иддэг талхны үнийг мэддэггүй гэж олон хүн бухимдаж байсан ч Ч.Ганхуягийг энэ үйл явдлаар олон нийт таньдаг болсон.
17. Хүмүүстэй уулзах болгонд “Талхны үнэ хэд вэ? Яагаад мэддэггүй билээ?” гэсэн ширүүхэн асуулттай тулгарч байгаа ч өөрийгөө авч гарах олон аргатай болжээ. Түүнд хэвлэлийнхэн “талх судлаач” гэдэг нэр өгсөн.
18. МАН-ын бага хурлын гишүүн тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуульд нийслэлийн Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байна.
19. Хоёр жил МОХ-ны даргаар ажилласан Ч.Ганхуягийг оюутнуудыг сонгуулийн сурталчлгаанд дайчилж байна гэж шүүмжлэн, оюутнууд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн. Тэрбээр саяхан энэ тал дээр ямар нэгэн тайлбар өгөлгүй МОХ-ны ерөнхйилөгчийн албан тушаалаа өгсөн билээ.
20. Ч.Ганхуяг 2010 онд МАХН-д элссэн тухайгаа “Хэн нэгнийг унах гэж байхад нь эсвэл унах гэж байгаа бизнесээ аврах гэж би намд элсээгүй. Би 1997 оноос намтай ойр харилцаатай байсан. Банкаа удирдахаа больсны дараа намд элссэн” гэж ярьсан байна.
21. “Твиттер” хуудсандаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Баттулга нарын хэрүүлийг улам дэвэргэсэн маягаар “гоё” хэмээн онцолж хадгалсан байсныг хүмүүс “Ус үзээгүй байж гутал тайлна, уул үзээгүй байж хормой шууна” гэгчээр хоёр хүний хэрүүлийг дэвэргэх нь өөрт нь таатай байсан юм байхдаа гэцгээн шүүмжилж байв.
22. Энэ жилийн цэргийн баяраар буюу гуравдугаар сарын 18-нд “Монголыг 1921 онд Манжийн дарлалаас гарсан” гэж 1911 оныг андууран твиттертээ бичсэн нь бас нэг шуугиан тариад авав. Зарим хэвлэлийн хуудсанд түүнийг “түүх судлах хэрэгтэй” гэж хурц шүүмжилсэн нь явсаар “түүх судлаач” гэж егөөдсөн нэр болгов.
23. Сонгуулийн сурталчилгаандаа тэрбээр маш энгийн арга хэрэглэж байгаа. Автобусанд сууна, гудамжаар гүйнэ, энгийн хувцас өмсөнө. Тэрбээр автобусанд ороод “Би энэ удаагийн УИХ-ын сонгуульд Ардын намаас нэр дэвшиж байгаа Чулууны Ганхуяг байна. Та бүхэн намайг дэмжээрэй” гэж хэлээд автобусаар хэсэг явж байгаад буужээ.
Гэтэл Ч.Ганхуягийг орж ирсэнээс нь хойш ажиглаж суусан хоёр залуу хоорондоо “энэ одоо талхны үнэ, тасалбарын үнэ хоёрыг судлаж яваа юм байх даа” хэмээн ярьж байсэн тухай нэгэн хэвлэл дээр бичсэн байна.
24. Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэд сайд Н.Номтойбаяртай худ ургууд. Ч.Ганхуягийн дүү Ч.Ганзориг, Н.Номтойбаярын дүү Н.Цэлмүүн нар гэр бүл болсон тул намын нөхөд нь тэднийг “худ ураг дэдүүд” гэж нэрлэх болжээ.

Т.Гэрэл
Сэтгэгдэл (45)