Нэгэн гадаад бүсгүйтэй онлайн чатаар танилцаж 2 минутын дотор Skype хаягаа солилцсон, тэр түүгээр хөгжилдөхийг хүсч эхний 4 минутад би өөрийгөө дэлгэцийн өмнө нүцгэлсэн, дараа нь түүний холбоо тасарсан. Би их тэнэг байж. 5 минутын дараа надад сүрдүүлгийн чанартай мессежүүд ирж миний нүцгэлж байгаа бичлэгийг надад үзүүлсэн, Youtube хуудсанд байршуулан фэйсбүүк дэх найз нөхөд, гэр бүлийнхэнд минь үзүүлнэ хэмээн дарамталж эхэлсэн. Тэд мөнгө л хүсч байна, үгүй бол тэд миний амьдралыг үгүй хийнэ гэсэн...би одоо яах вэ?
1. Гэмт этгээдийн ашиглаж байгаа Skype хаягийг блок хийж, хүчирхийлэл болон спам хэсэгт мэдэгдэх.
2. Ямар ч мөнгө илгээж болохгүй.
3. Тэд дахин таньтай өөр хаягуудаар холбогдохыг оролдох болно, тэдгээр хаягуудтай 1-т заасны дагуу ажиллах.
4. Өөрийн сошиал сувгуудын тохиргоонд анхаарч, танихгүй нэгэнд илүү хаалттай горимд шилжүүлэх.
5. Хэрэв ямар нэг байдлаар бичлэг тань видео сайтуудад тавигдсан бол тухайн сайтуудад мэдэгдэж устгуулах.
Уг гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд бидэнд мэдэгдэх, зөвлөгөө авах, асуудлыг шалгуулах, яаралтай тохиолдолд 102 болон 51-265727 дугаарын утсанд хандахыг бид зөвлөж байна.
Сэтгэгдэл (1)