ХОНЬ - (3/21-4/19)
Шинэ жил дөхөж байгаа тул дэлгүүр хэт хүнээр дүүрэхээс өмнө дэлгүүрээр хэсч хэрэгтэй зүйлээ худалдан ав. Шинэ харилцаа холбоо танд гайхалтай мэдрэмж төрүүлэх болно. Өнөөдөр завтай байвал хүүхдүүддээ бэлэг бэлдэж, хоол хийх талаар зааж сурга. Өсвөр насны хүүхдүүд нэлээд асуудалтай байх хэдий ч тэдэнд уурлахын өмнө өөрийгөө тэдний насан дээр ямар байснаа эргэцүүлэн бод. Харин та өнөөдөр сэтгэл сэргэм газар үзвэр үзэх, эсвэл уран зургийн галерейд очихыг танд зөвлөж байна.
ҮХЭР - (4/20-5/20)
Таныг Цолмон гараг ивээж байгаа учраас хайр дурлалд одтой байна. Энэ нь ялангуяа эмэгтэй үхрүүдэд ихээхэн хамаатай. Тэд шинэхэн хайр дурлалтай учрах болон хөнгөн шохоорхолд автахыг үгүйсгэхгүй. Үйл хэрэгтээ бодитойгоор хандах, эрч хүчээ бүрэн дүүрэн ашиглах, ажлаа гайхалтайгаар зохион байгуулах зэрэг нь эрэгтэй үхрүүдэд нэр хүндээ өсгөх болон санхүүгийн байдлаа дээшлүүлэхэд тусална.
ИХЭР - (5/21-6/21)
Аялал жуулчлал таны санхүүгийн асуудалд нөлөөлнө. Та бүү эргэлэ. Амжилтын салхи таныг дагаж буй учир аливаа зүйлийг мөрөөд. Шинэ зүйлийг нээ. Энэ өдрийн үйл явдал арга хэмжээ авахыг шаардаж, санаа зовооно. Төсвөө аврахын тулд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Дурласан хүмүүс гайхамшиг болохыг ямагт хүлээн амьдрах болно. Таньд ямар ч асуудал тулгарсан хамаагүй тэд шийдэх болно. Хайр дурлалын асуудалд орооцолдох, шинэ хүнтэй танилцахад тааламжгүй. Ус зүүдэлвэл ойр дотны хүн өөрчлөгдөх эсвэл өвчин тусахыг зөгнөж байна гэсэн үг.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Цахилгаан шуудангаар баярын ил захидал илгээх, гэнэтийн бэлэг бэлдэх хамгийн таатай үе. Их цэвэрлэгээ хийж, хэрэггүй эд зүйлсээсээ салахад сайн өдөр. Чухал утасны дуудлага, захидал хүлээн авах магадлалтай. Одод нь уран бүтээлийн эрэл хайгуул хийх, шинэ танилтай болоход таатайг хэлж байна. Таны сонирхол орлого олох шинэ эх үүсвэрийг нээх магадлал их. Ойр зуурын аялал таашаал авч ирнэ. Хөл үймээн бага зэргийн сэтгэл хөдлөлөөс зайлсхийж чадахгүй. Тэвчих л болж дээ.
АРСЛАН - (7/23-8/22)
Таны амьдралыг зугаа цэнгэлтэй, хөгжилтэй болгох сонирхолтой адал явдалтай учрах өдөр байна. Амгалан тайван байж хувийн ажлаа амжуулахад тохиромжтой. Хүн бүр зөвхөн өөрийн ашиг сонирхлоо нэн тэргүүнд тавьдаг учир нөхөрлөл, хамтын ажиллагааг бий болгоно гэдэг хэцүү санагдаж мэдэх юм. Өөрт хамаатай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Энэ бүх зүйл таны амьдралд бас нэг шинэ хуудас нэмэх болно.
ОХИН - (8/23-9/22)
Зөрчилтэй өдөр. Эргэн тойрны хүмүүсийнхээ тусламжаас бүү татгалз. Өнөөдөр хамтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээнд оролцоход ээлтэй. Дотны хүндээ анхаарал тавь. Маргаан гарч харилцаагаа бүрэн тасалж болзошгүй. Зөвхөн эргэн тойрныхны санаа бодлыг тоож авч хэлэлцэхээс гадна бизнесийн хамтрагчийнхаа ажил хэрэгч чанарт хүндэтгэлтэй хандаж чадсан тохиолдолд та бүрэн дүүрэн амжилтанд хүрнэ. Тэвчээртэй бай, сэтгэл хөдлөлдөө бүү авт.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Баяр дөхөж, бүх анхаарал зугаа цэнгэлд төвлөрнө. Амьдралын замд тохиолдох жижиг саад тотгоруудыг хялбархан даван туулна. Сэтгэлдээ таарсан эд зүйлс худалдан авна. Олон зүйлс худалдан авах хэрэггүй. Хэдийгээр хямдрал нь ашигтай мэт санагдавч, чанар муутай бараа байж болзошгүй.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Идэвхитэй хөдөлгөөнтэй байснаар бүхий л боломжуудыг цаг алдалгүй ашиглаж чадна. Зарим хилэнцүүд аль хэдийнэ шинэ жилийн баярын цэнгүүнд өөрийгөө оролцсон мэтээр төсөөлж байна. Хааяа иймэрхүү төсөөлөл сайн зүйлд хүргэдэг. Сэтгэл хөдлөл өнөөдөр ухамсрыг дарамтлах байх. Таны алхам, үйлдэл бодол санаанаас түрүүлчих вий дээ. Иймээс “Долоо хэмжиж, нэг огтол” гэдэг зүйр цэцэн үгийг мөрдлөг болго. Мэргэ төлөг хийхэд таарамжгүй, яагаад гэвэл өнөөдөр аюултай, муу хүчийг тан руу дуудаж магадгүй.
НУМ - (11/22-12/21)
Авто замын осол болох магадлалтай. Гэрээсээ хол байгаа хүмүүсийг онцгой аюул хүлээж байж магад. Гэнэт өвдөж болзошгүй. Аялалаар бүү яв. Жолооны ард болон нийтийн тээврийн хэрэгсэл дотор анхааралтай бай. Энэ өдрийг хайрттайгаа эсвэл хүүхдүүдтэйгээ өнгөрөө. Харин хүүхдийн хүсэл зоригийг хүндэтгэн үзэж, сайтар ярилцах хэрэгтэйг сануулж байна.
МАТАР - (12/22-1/19)
Романтик адал явдалтай учирна. Таны бодоогүй хүнээс сэтгэл хөдлөм анхаарал халамж авна. Өөрсөддөө зориулан бяцхан аялал зохио. Сонгосон хүнд тань ер бусын бэлэг таалагдана. Иймээс тусдаа байх газраа сонгохдоо уран сэтгэмжээ ашигла. Хэрвээ боломж гарвал хайртай хүнтэйгээ ая тухтай ба үнэтэй аялалд яв. Гэр бүлийн болон ажлын хэрэгцээгээ хамтад нь зохицуулсаар байх нь танд хүнд ачаалал үүсгэнэ. Гэвч та үүргээ ухамсарлах хэрэгтэй.
БУМБА - (1/20-2/18)
Холын хамаатнуудтайгаа уулзах магадлалтай. Хумхынхан дотны хүндээ сайн талаа харуулж, түүний найдвартай түшиг тулгуур болно. Эцсийн эцэст Хумхынхан өөрт ямарч хамаагүй хүмүүстэй харьцдаг хүмүүс биш. Тэдний гэр бүлийн амьдрал ч мөн тийм. Хэрвээ харилцаа тасарвал түүнийг сэргээхэд маш их цаг хугацаа орно гэдгийг санаж яв.
ЗАГАС - (2/19-3/20)
Танд ойрын болон холын хамаатнуудтайгаа бүгдтэй нь танилцах боломж олдоно. Урьд нь хаалттай байсан таны гэр бүх хүнд нээлттэй байх болно. Тэвчээртэй бай. Сарын эцсээр байдал сайжирч та шинэ оноо сэтгэл хангалуун тэмдэглэх болно. Шинэ онд та мөнгөтэй элбэг дүүрэн байх нь.