2015 оны 12 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруунаас секундэд 6-11 метр. Идэр,Тэс, Отгон, Онон, Улз, Халх голын саваар 22-27 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Дарьгангын тал нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын саваар 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар 12-17 градус, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 12-14 градус хүйтэн байна