Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын 2015 оны урьдчилсан дүнг танилцууллаа. Тооллогын урьдчилсан дүнгээр манай улсын мал сүрэг 55 сая 957 мянган толгойд хүрч, 2014 оныхоос 7.6 хувь буюу 3975.0 мянган толгойгоор өссөн байна. Тодруулбал, адуу 3294.6, үхэр 3779.5, тэмээ 367.9, хонь 24933.4, ямаа 23582.2 мянгад тус, тус хүрчээ. Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв. Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 14 аймаг, Улаанбаатар хэсэгт малаа таван төрөл дээр нь өсгөв. Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн мал 3.5-36.2 мянган толгойгоор буурч, бусад аймагт 18.3-399.5 мянган толгойгоор өссөн байна.