Сэлэнгэ аймгийн прокурорын газраас хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болон хорих ял нь тэнсэгдсэн этгээдэд тавих хяналтыг хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэхийг 2015 оны 12 сарын байдлаар цагдаагийн газар, хэлтэс, тасгуудад шалгалт хийжээ.
Шалгалтанд нийт 52 ялтны хувийн хэрэг материалыг татаж хянаснаас эрх бүхий этгээдүүдээс захиргааны хяналтыг тавихдаа хувийн хэрэг материалд генетик мэдээллийн нэгдсэн санд дээж авсан тэмдэглэл, сахилга хүмүүжлийн талаарх тэмдэглэлийг хөтлөөгүй, цагдаагийн байгууллагын дарга, хэв журмын тасгийн дарга нарын зүгээс захиргааны хяналтанд байгаа хүнтэй тогтмол хугацаанд уулзаж тэмдэглэл хөтлөөгүй зөрчлийг нийтлэг гаргасан Мандал сум дах сум дундын цагдаагийн хэлтэст прокурорын шаардлага хүргүүлж, аймгийн цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нарт хувийн хэрэг материалын бүрдүүлбэр хөтлөхдөө анхаарах асуудлуудаар зөвлөмж гарын авлага бэлтгэж хүргүүлсэн байна.