Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийн өмгөөллийг хийж олонд танигдсан Ц.Баасандорж өмгөөлөгч “2015 оны шилдэг өмгөөлөгч”-өөр тодорсон байна.
"Монголын өмгөөлөгчдийн холбоо"-оос түүнийг ирээдүйтэй, сайн мэргэжилтэн хэмээн үзэж энэхүү шагналыг олгожээ. Тэрбээр энэ жил олон нийтийн анхаарлыг татсан Л.Гансүхийн хэрэг дээрээ идэвхтэй ажилласан билээ.
Ц.Баасандорж нь Их засаг их сургуулийг хуульчаар төгссөн бөгөөд өмгөөлөгчөөр найман жил ажиллаж байгаа юм.
Т.Сар
Сэтгэгдэл (7)