Тухайлбал, СХД-ийн 12 “Tse” пабын гадна бусдад зодуулсан хүн байна“ гэсэн мэдээллийг 12-р сарын 24-нд авч шалгахад, СХД-ийн 12-р хороонд оршин суух 27 настай эрэгтэй Б-ыг СХД-13 хороонд оршин суух 25 настай эрэгтэй Ө нь согтуурсан үедээ зодож танхайрсаныг таслан зогсоож СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.
Мөн ЧД-ийн 2-р хороо “Урт цагааны урд автозам дээр зодоон болоод байна” гэсэн мэдээллийг 12-р сарын 23-нд авч шалгахад, СБД-ийн 16-р хороонд оршин суух 30 настай эрэгтэй Ц -ыг зам түгжлээ гэж БГД-ийн 13-р хороонд оршин суух 33 настай эрэгтэй Д нь нүүрэнд нь цохиж гэмтээснийг таслан зогсоож ЧД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)